Таны биед дараах 10 шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ аваарай!

Бидний бие организм бол дотоод эд эрхтний үйл ажиллагаанд гарсан доголдлын тухай мэдээлэл илгээж байдаг “нүсэр бүтэцтэй” механизм юм. Гэвч бид тэдгээр мэдээлэлд төдий л анхаарал хандуулдаггүйн улмаас, нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхаарал хандуулж, эмчид үзүүлээгүйгээс өвчнийг даамжруулдаг байна.

Тиймээс таны биед дараах 10 шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

1. Нүдний доогуур хөхрөх

Нойр дутуу явснаас нүдний доогуур хөхөрч болно. Эмч нар хоногт 7-8 цаг унтахыг зөвлөж байна.

Тэгвэл цус багадсан үед мөн нүдний доогуур хөх туяа үүсдэг байна. Цусан дахь улаан бөөмийн тоо цөөрснөөр, доод завхины арьс бараан өнгөтэй болдог гэнэ.

2. Хурууны өнгө өөрчлөгдөх

Таны хурууны өнгө өөрчлөгдөөд байна уу? Тэгвэл Рейногийн эмгэг үүссэн байж болзошгүй. Рейногийн эмгэгийн үед хүйтэн орчинд судас агшиж, улмаар гарын хуруу цайж, хөхөрч, улайх зэргээр арьсны өнгө нь өөрчлөгдөн харагддаг.

3. Харж буй зүйл бүрсийх

Хэрэв таны нүд ядарч, өмнө нь тод хардаг байсан зүйлсийг харахад хүндрэлтэй болж, бүрсийж харагдаад байвал таны холын хараа муудсаныг илтгэнэ. Эсвэл нүдний өвчлөл ч үүссэн байж болно. Тиймээс нүдний эмчид хандахыг зөвлөж байна.

4. Нүд “жирэлзэх”

Нүд жирэлзэж, янз бүрийн толбо, судал зэрэг харагдах нь бий. Ялангуяа тод гэрэлтэй орчинд ийнхүү жирэлзэх нь бий. Хэрэв энэ үзэгдэл долоо хоногоос илүү урт хугацаагаар үргэлжилбэл нүдний эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нь нүдний өвчлөлийн дохио байж ч мэднэ.

5. Гэдэс “хоржигнох”

Гэдэс “хоржигнох” нь ходоодны үйл ажиллагаатай холбоотой. Таны ходоод гэдэс хааяа ийнхүү “хоржигнодог” бол айх зүйл үгүй. Харин тогтмол “хоржигнож”, бүр өвчин мэдрэгддэг бол дотрын эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

6. Арьс гуужих

Арьс хуурайшиж, гуужих нь таны бие организмд аминдэм дутагдсаныг илтгэнэ. Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэснээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Харин арьс гуужих төдийгүй загатнаа үүссэн бол эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. Мөөгөнцрийн өвчлөл үүссэн байж болзошгүй.

7. Үнэрлэх мэдрэмж буурах

Нас ахих тусам үнэрлэх мэдрэмж буурах нь мэдрэлийн тогтолцоо гэмтэж байгаатай холбоотой. Харин та нас залуу боловч үнэрлэх мэдрэмж тань буураад байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Ханиад болон вирусын гаралтай бусад өвчлөлийн үед ч үнэрлэх мэдрэмж буурдаг байна.

8. Зовхи татах

Зовхи удаан хугацаанд тасралтгүй татах нь нүд хэт ядарсныг илтгэнэ. Зовхи татахыг зогсоохын тулд хүйтэн усанд хөвөн чийглэж, жин тавихыг зөвлөж байна. Энэ арга үр дүнгээ өгөхгүй бол, мэдрэлийн эмчид хандахыг зөвлөе. Магадгүй мэдрэлийн хэт их ядаргааны улмаас зовхи тань татаж байж болзошгүй.

9. Чих “дүнгэнэх”

Тиннитус гэдэг нь чих “дүнгэнэхийг” хэлнэ. Зарим хүн чих дүнгэнэх нь эрүүл мэндэд ямар нэгэн хоргүй гэж үздэг учраас төдий л анхаарал хандуулдаггүй. Тэгвэл чих тогтмол “дүнгэнэх” нь таны бие өвчилснийг илтгэнэ. Магадгүй, мэдрэлийн ядаргаанд орсон, г.м. Мөн таны ажил мэргэжилтэй холбоотойгоор чих тань “дүнгэнэх” нь бий.

10. Мөр мултрах

Зарим хүний мөрний үе наац цааш холхих нь бий. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал, мөрний яс мултарсныг илтгэнэ. Энэ нь төрөлхийн болон спортоор хичээллэсний ч үр дүнд бий болдог. Гэхдээ мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэйг сануулъя. Анхаарал хандуулахгүй явснаар, хүнд бэртэл болгон сэдрээх аюултай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!