Танай гэрт чихрийн шижинтэй, хоол боловсруулалт асуудалтай хүн байдаг бол энэ хар талхыг хийж өгөөрэй. Таны гэрийнхний эрүүл мэндийг хариуцна!

Бор гурил нь цагаан гурилыг бодоход илүү органик бүтэцтэй, цардуулгүй байдаг тул жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдүүд гээд бүхий л насны хүний эрүүл мэндэд ач тустай. Ялангуяа гэртээ бэлтгэсэн талх илүү эрүүл бас амттай байх нь гарцаагүй. Миний тухайд үргэлж гэртээ талх барьж, гэрийнхээ хооллодог. Ялангуяа хар талх барих дуртай байдаг. Тийм учраас та бүхэндээ хар талхны жорыг хүргэж байна.

Орц:

  • Бүлээн ус – нэг аяга
  • Исгэгч – нэг уут
  • Бор элсэн чихэр – нэг халбага
  • Бор гурил – нэг аяга
  • Давс
  • Ургамлын тос

Хийх арга:

1/2 цайны аяга халуун бүлээн усанд исгэгч, 1/2 цайны халбага бор сахарыг хийж хутгаад дулаан газар тавина.

Ингээд томхон саванд 1/2 цайны аяга бүлээн ус хийж дээрээс нь 1 цайны аяга бор гурил хийж модон хутгуураар сайтар зуурна. Үүний дараа дахин 1/2-1 цайны халбага бор сахар, давс, ургамлын тосыг хийж үргэлжлүүлэн зуурна. Ингээд бэлтгэсэн исгэгчтэй зуурмагийг хийж зуурна.

Талхны зуурмаг маань гөлгөр, уян хатан болтол зуурах ба үүний дараа битүү орчинд таглаж тавиад 3-4 цаг хөөлгөнө.

Шарах шүүгээг 175С хэмд халааж талх шарах хавтанг эсвэл савыг хүнсний цаасаар бүрхэж, дараа нь сайтар тослоорой. Бор гурил нь наалдахдаа амархан байдаг.

Ингээд талхаа хийж 1 цаг орчим болгоно. Шарах шүүгээнээс гаргаж сайтар хөргөсний дараа хэрчиж идэхэд бэлэн болно. 2, 3-р гурил буюу бор гурил, хөх тарианы гурил зэргийг ашиглан дээрх аргаар амтат талх бариарай.

Таны төдийгүй гэр бүлийн тань бүх гишүүдийн хоол боловсруулах үйл ажиллагаа, эрүүл мэндэд нэн тустай. Өтгөн хатдаг, чихрийн шижинтэй хүмүүст онцгой ач холбогдолтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!