Угаалгын машины эд ангийг хэрхэн цэвэрлэх вэ?

Заримдаа угаалгын машин дотор талыг сайн угаасан ч, хувцасны өнгө сэргэхгүй, өнгө алдаад байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь угаалгын машиныг бүрэн сайн угаагаагүй, өөрөө хэлбэл эд анги нь бохирдсоныг илтгэнэ. Тэгвэл угаалгын машины эд ангийг хэрхэн цэвэрлэх вэ?

1. Усаа шавхдаг хоолойг цэвэрлэх

Ихэвчлэн угаалгын машины ар эсвэл хажуугийн хэсэгт бохирын шугамтай холбогдсон хоолой байдаг. Үүнийг эргэн тойрны хүрээ болон хажуугийн хүрээнүүдийн бохир хэсгийг цэвэр алчуураар арчиж цэвэрлээрэй. Үүнд бохирдлоос гадна үс хялгас, ноос, цаас гээд бүхий л бохирдлууд наалдаж үлдсэн байдаг. Сардаа 2 удаа ийнхүү цэвэрлэгээг хийгээрэй.

2. Угаалгын нунтагны сав болон агааржуулах хоолой

Мөөгөнцөр, хөгц нь эдгээр газруудад түгээмэл хуримтлагддаг. Иймээс та угаалгын нунтагны савыг угаалга бүрийн дараа сайтар цэвэрлэж байгаарай. Угаалгаа хийж дууссаны дараа 1-2 цагийн турш онгорхой байлгаж хатааж байх нь зөв.

3. Сэгсрэх хэсэг

Угаалгын машины сэгсрэгч болон угаах хэсэгт 100 мл цайруулагч хийгээд багахан  хэмжээний 60 хэмийн халуун усыг хийж эргүүлнэ. Харин дараа нь дээр нь 2 цайны халбага нимбэгний хүчил хийж өгөөрэй.

4. Сэгсрэгчний хүрээ

Спонжинд бага зэрэг хүнсний сода, угаалгын бодис хийгээд сэгсрэгчний хүрээг зүргэж сайтар үрнэ. Хэт ширүүн спонжоор чанга үрвэл, зураас үүсгэж, гэмтээж мэднэ. Харин дараа нь цэвэр усаар угаагаарай.

5. Халаагч тень

Энэ бол угаалгын машины хамгийн эмзэг, чухал хэсгүүдийн нэг юм. Маш болгоомжтой байхгүй бол хугарах, эвдрэх өндөр эрсдэлтэй. Тениэ гаргаж ирээд түүнийг цайруулагч болон нимбэгний хүчилтэй усанд дүрэх хэрэгтэй. Ингэхдээ 5 амны халбага нимбэгний хүчил дээр 1 халбага цайруулагч хийгээд тениэ дүрээрэй. Сард хоёр удаа ийн цэвэрлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!