Хөгшрөлтийг удаашруулдаг болох нь батлагдсан 5 хүнсний бүтээгдэхүүн

Нас ахиж, үрчлээ нэмэх нь байгалийн жам. Гэвч та цаг хугацааг хуурч чадна. Үүний тулд илүүдэл жингүй, эрүүл зөв хооллодог, эерэг санаатай байх нь чухал юм. Түүнээс гадна өдөр тутамдаа дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг байх ёстой. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. Юун түрүүнд та:

  • Шарсан, хуурсан хоол хүнс савласан чипс, шарсан төмс
  • Нарийн боов, бялуу
  • Сахар ихтэй зүйлс
  • Илчлэг, өөх тос ихтэй мах
  • Архи, согтууруулах төрлийн ундаа

зэргийг уухгүй байх хэрэгтэй юм. Ингээд бид танд хөгшрөлтийг удаашруулдаг хоол хүнсүүдийг танилцуулъя.

1. Шош болон Вандуй

Ширхэглэг чанар ихтэй тул өтгөн хатахаас сэргийлнэ. Мөн биеэс хорт бодисыг шүүж, царайг өнгөлөг гэрэлтсэн болгох болно.

2. Лууван

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг лууван нь өөртөө их хэмжээний бета каротень агуулдаг бөгөөд олон төрлийн антиоксидантаар баялаг байдаг байна. Лууванд байдаг чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг удаашруулж, агаарын бохирдлоос үүдэлтэй хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Түүнээс гадна витамин А-гаар баялаг тул нүдний хараанд ч мөн тустай.

3. Соёо соус

Тус ер бусын амттай амтлаг ч нь биеийг хорт хавдраас сэргийлэх, олон төрлийн бактертэй тэмцдэг. Мөн амино хүчил, зэс, манган, кальци, магни, төмөр, фосфор зэрэг ашигт бодисуудтай.

4. Цитрусын төрлийн жимснүүд

Тус жимснүүдэд их хэмжээний витамин С агуулагддаг. Мөн хөгшрөлтийн эсрэг флавоноид болон каротениойд бодисуудыг тус тус агуулдаг.

5. Салмон загас

Салмон загас нь хөгшрөлтийг удаашруулах, биен дэх гормоны тэнцвэрийг хадгалах, биеийг хорт бодисоос цэвэрлэх гэх мэт маш олон сайн нөлөөг үзүүлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!