Судас хатууралаас авахуулаад цус багадалтыг эмчлэхэд хүрэн манжин тусална. Цаашлаад үүнийг арьс арчилгаанд ч ашиглаж болно!

Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В-гийн төрлийн амин дэмүүд болон рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан, амьдралын эрч хүчийг бэлэглэдэг аж.

Ардын эмнэлэгт хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Тухайлбал, хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн судас хатуурлын эхэн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд сайн үр дүн өгдөг.

Хүрэн манжингийн эмчилгээ:

  • Цус багадалтын үед хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хольж хоол идэхийн өмнө хоолны хоёр халбагаар ууж байх хэрэгтэй.
  • Мөн чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Ингэхдээ хүрэн манжингийн шүүсийг өдөрт дөрвөн удаа хоолны хоёр халбагаар ууж бай.
  • Мастопатия буюу хөхний булчирхайн өвчинг анагаахын тулд түүхий хүрэн манжингийн зуурмагийг бигнүүр маягаар хөхөн дээрээ тавьдаг. Мөн нимгэн сальфеткийг хүрэн манжингийн шүүсэнд дүрж, бүх л шөнөжин хөхөн дээрээ тавьж хононо. Ийм эмчилгээг жилд нэг удаа, хоёр долоо хоногийн турш тасралтгүй хийвэл үр дүн тун сайтай байдаг юм.

  • Түүхий хүрэн манжинг бүх л өдрийн туршид бага багаар идвэл хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Хүрэн манжин нь ходоод, бөөр, элгийг цэвэрлэдэг юм.
  • Эрт цагт орос бүсгүйчүүд хүрэн манжингаар хацраа улайлгаж гоёдог байж. Харин орчин цагт хүрэн манжинг гоо сайхны болон бие арчилгаанд илүү хэрэглэх болжээ. Үүний тулд хүрэн манжинг авч цэвэрлээд үрүүлд үрсний дараа ургамлын тос эсвэл цөцгийтэй зуурч нүүрэндээ 5 – 10 минут тавибал арьс залуу, зөөлөн өнгөлөг төрхтэй харагддаг.

Хүрэн манжингаар бас олон амтат салат, хоол хийдэг билээ. Ингээд салат хийх аргыг хүргэж байна.

Орц:

  • Хүрэн манжин – 7-8 ширхэг
  • Дарсан огурци – 8-9 ширхэг
  • Өндөг – 10 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг

Бэлтгэх арга:

Хүрэн манжингаа хальстай нь зөөлөн галаар удаан чанана, (чанасан шүүcээ өөр саванд юүлж аваад бага зэрэг элсэн чихэр хийгээд хөргөөд өглөө бүр өлөн дээрээ уувал маш сайн). Манжин, чанасан өндөг, огурцигоо шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Бүгдийг нь холиод маойнез чимх давс болон элсэн чихрээр амтлаад сайтар хутгаад бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!