Ердөө энэ таны турах хүслийг бодит болгоно. Олон зүйл хэрэггүй үүнийг л уухад хүссэн жиндээ очно!

Сайхан биетэй болохын тулд бид амттан, шоколад гээд л аль дуртай бүхнээсээ татгалзах хэрэгтэй болдог шүү дээ. Өөрийгөө барих гэж хичээх тусам стресс бухимдал үүсч, энэ нь эргээд таны жинг нэмэгдүүлэх сөрөг талтай юм. Тэгвэл өөрийгөө зовоож, бүхнээс татгалзалгүй хорхойгоо дарах хэмжээгээр багаханг ч амсаж байгаарай. Энэ нь бүхнийг тэвчиж бухимдаж байснаас хамаагүй үр дүнтэй шүү. Үүнээс гадна та бүхэндээ турахад туслах хасарваань жимстэй цайнуудыг танилцуулж байна.

Хасарваань жимсний тухай та хэр ихийг мэдэх вэ? Энэ нь бидний эрүүл мэндэд хамгийн том хөрөнгө оруулалт болж чадах төдийгүй турахад туслана. Тус жимсэнд глюкоз, фруктоз, ниацин, В1, В6, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магни, фосфор, зэс, төмөр, натри, бор, кобальт, селен, хүхэр, хөнгөн цагаан агуулагддаг.

Эрдэмтэд өдөрт 5-6 ширхэг хасарваань жимс идэх нь ерөнхий эрүүл мэндийг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй жинг бууруулах болно.

Ингээд та бүхэндээ жинг бууруулах, бие цэвэрлэх болон эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болох хасарваань жимсний удаануудын жорыг хүргэж байна.

Тарагтай хасарваань: 3 ширхэг хасарваань жимсийг аяга тарагтай хамт блендэрт хийж эргүүлнэ. Үүнийгээ оройн хоолноос 2 цагийн дараа уугаарай. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний ашигт нянг хадгална.

Зөгийн балтай хасарваань: 3-4 ширхэг хасарваанийг нухаж, үүнийгээ 1 стакан бүлээн усанд хийж, дээр нь 1 халбага зөгийн бал нэмж хутгана. Харин энэхүү ундаагаа өглөөний цайгаа уухаас 30 минутын өмнө уугаарай. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаа сэргэж, та гэдсээ цэвэрлэж чадах төдийгүй ходоодоо хамгаалах юм.

Ногоон цайтай хасарваань: 3-4 ширхэг хасарваанийг нухаж, 1 аяга халуун ногоон цайнд хийж хутгаарай. Үүнийгээ хоолоос хоолны хооронд уух хэрэгтэй. Энэ нь таны жинг бууруулахад туслаад зогсохгүй хөгшрөх процессийг удаашруулна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!