Өндөр суудалтай өмд өмсөхдөө анхаарах ёстой 8 зүйл

Өнөө үед 80,90-ээд оны хувцас загвар тренд болоод байгаа билээ. Тэдгээр хувцаснуудын нэг бол өндөр суудалтай өмд бөгөөд хүмүүсийн хаана ч өмсөх дуртай хувцаснуудын нэг болсон. Энэхүү өмд хөлийг нарийн урт харагдуулдаг төдийгүй биеийн галбирыг ч сайхан харагдуулдаг. Харин эдгээр өмдийг өмсөхдөө ямар хувцастай зохицуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Бид та бүхэнд өнөө үеийн тренд болох өндөр суудалтай өмдийг хэрхэн өмсвөл загварлаг харагдах талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Богино цамц өмс

Энэхүү өмдийг өмсөх нэгэн арга бол бэлхүүсээ ил гаргасан цамц өмсөх ба ийм төрлийн өмд таныг илүү гуалиг харагдуулна. Мөн та богино топ өмсвөл таны бэлхүүсийг илүү тодотгож өгнө.

2. Кроп топ свитерийг хослуулах

Та хамгийн их таалагдсан хэв маягаасаа шалтгаалан богино эсвэл урт ханцуйтай богино цамц өмсөж болно.

3. Цамц эсвэл футболкаа зангидаарай

Та том футболка өмсөхийг хүсч байвал футболканыхаа доод талыг ардаа эсвэл урдаа зангидвал илүү загварлаг харагдаад зогсохгүй таны биеийг ч сайхан харагдуулна.

4. Цамцаа өмдрүүгээ чихэж өмсөх

Та том эсвэл урт цамц өмссөн бол цамцныхаа доод талыг өмднийхөө дээд хэсэгт шургуулан өмсөөрэй. Энэ нь таныг илүү цэгцтэй харагдуулах болно.

5. Гадуур хувцас

Өндөр суудалтай өмд өмсөж байхдаа өөрийн дүр төрхөө илүү тодотгох нэгэн арга бол дотуураа богино цамц өмсөөд гадуур нь хантааз эсвэл хүрэм өмсөх явдал юм.

6. Хэмжээг зөв сонгох

Та бариу хэт богино эсвэл хэт том өмд сонговол таны биеийг сайхан харагдуулахаас илүү эв хавгүй харагдуулдаг. Тиймээс та өөрт таарсан өмд сонгоорой.

7. Гутлаа ил гарга

Өндөр суудалтай өмд нь өндөр өсгийттэй маш сайхан зохицдог. Гэхдээ та өсгийтэй гутлаа өмдөөрөө халхалвал тун эвгүй харагдана.

Тиймээс та гутлаа аль болох ил гаргаж өмдний доод талыг нугалж өмсөхийг хичээгээрэй.

8. Хөнгөн даавуун өмд сонгох

Та хэт бариу өмд сонговол алхах суухад тань нилээдгүй эвгүй байх болов уу. Тиймээс та өөрт тохирсон хөнгөн даавуун материалыг сонгох нь зүйтэй юм.

9. Уян зөөлөн тэлээ сонгоорой

Та өмдөндөө зориулж тэлээ сонгохдоо уян зөөлөн мөн бүдэг өнгийн тэлээ сонгох нь чухал юм. Мөн таны өмд ч бас хэт барьсан ширүүн материалгүй байх ёстой.

Та өндөр суудалтай өмд өмсөхдөө хамгийн ихээр юуг анхаардаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!