Хөлний тань шөрмөс татаад байвал элдүүр ашигла. Мөн элдүүрийн тусламжтайгаар та целльют, нурууны өвчин зэргээс салж чадна!

Айл бүрийн гал тогоонд байдаг элдүүрийг та зөвхөн гурил элдэхдээ ашигладаг уу? Харин манай гэрийнхэн үүнийг өөр бусад зүйлсэд ч ашиглаж, эрүүл мэнддээ анхаарч чаддаг шүү. Эмээ минь бидэнд энэ аргыг зааж өгсөн юм. Хөлийн шөрмөс татах үед иллэг хийж өгөх хэн нэгэн ойр байхгүй бол элдүүр ашиглаад, асуудлаа амархан шийдэж болно. Цаашлаад целльютийг ч арилгах бүрэн боломжтой.

Эхлээд та бүхэндээ элдүүр ашиглаж, целльют арилгах аргыг зааж өгье.

  • 5 минут халуун усанд орно. Ингэхдээ биеэ сайн үрж, илээрэй.
  • Уснаас гараад биендээ оливын тос түрхээрэй.
  • Дараа нь целльюттэй хэсгээ хүнсний скочоор орооно.
  • Одоо элдүүрээ хэрэглэнэ. Целльют үүссэн хэсгээ элдүүрээр нааш цааш өнхрүүлж, нэг ёсондоо үрнэ гэсэн үг.
  • Дээрээс доош чиглэлтэй элдүүрээр үрсний дараа арьс хангалттай халж бэлэн болно.
  • Энэ дасгалыг өдөр бүр хийж байгаарай. Ингэснээр целльют багасч арилах аж.

Хөлийн шөрмөс татах үед элдүүрийг ашиглах:

Хэрэв таны хөлийн шөрмөс татсан бол, сандалны ирмэг дээр сууж, шалан дээр элдүүр тавиарай. Одоо хөлөө элдүүрэн дээр тавьж, хөлийн өсгийгөөс хуруу хүртэл нааш цааш хөдөлгөөрэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч, булчин сулрах бөгөөд шөрмөс татахыг болиулна.

Нурууны өвчнийг элдүүр ашиглаж эмчлэх:

 

Нурууны өвчнөө эмчлэхийн тулд элдүүр ашиглаж болох юм. Элдүүрээ газар байрлуулж, үүн дээрээ хэвтэнэ. Ингэхдээ элдүүрээ нурууныхаа голд тааруулаарай. Гол нь хөлдөө оймс өмссөн байх ёстойг анхаар. Одоо хэвтээ байрлалаас баруун хөлөө тулгуур болгож, биеэ дээш доош хөдөлгөөрэй. Үүний дараа зүүн хөлөө тулгуур болгож, биеэ дээш доош хөдөлгөнө. Тус дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй. Нурууны тань өвчин нэг л мэдэхэд байхгүй болсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!