50 гарсан эмэгтэйчүүдэд зориулсан богино хугацаанд жин хасах арга. Манай ээж ингэж турсан шүү!

Жин хасах нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хугацаанд үйлчилдэг. Гэхдээ 50-аас дээш насны хүмүүсийн тухайд энэ нь бүр л хэцүү болж ирдэг. Бие нь өөрчлөлт дасахдаа удаан тул турах гэдэг бараг л боломжгүй мэт цаашлаад маш их хугацаа бас зориг тэвчээрийг шаарддаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ 50-аас дээш насны хүмүүст зориулсан турах аргуудыг танилцуулж байна. Үнэхээр үр дүнтэй шүү.

Хоолоо удаан, сайн зажилж идэх

Та хоолоо маш удаан бас сайн зажилж идэж байгаарай. Ингэснээр та харьцангуй бага идэх төдийгүй идсэн хоолыг тань боловсруулахад хялбар байх болно. 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар амандаа хийсэн хоол бүрээ 30 секунд зажилж идэх нь танд цадсан мэдрэмж төрүүлж, хэтрүүлсэн идэхээс сэргийлдэг болохыг дурджээ. Тиймээс та заавал хоол идэхгүй гэж өөрийгөө зовоох шаардлагагүйгээр хоолоо зөвхөн удаан зажилж, тайван идээд л илүүдэл жингээс сэргийлж чадах юм.

Спортоор хичээллэх

Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэх үг байдаг шүү дээ. Өөрийгөө спортоор хичээллэхэд оройтсон гэж хэзээ ч бүү бодоорой. Энэ нь таныг жингээ хасахад туслахаас гадна эрүүл мэндэд тань анхаарал тавих болно. Тиймээс өөрийн сонирхдог төрлийн спортоор хичээллэхийг зөвлөж байна. Та хэтэрхий их хүч шаардахгүй спортоор хичээллэж болно. Жишээлбэл сэлэх, гүйх, дугуй унах гэхчлэн хөдөлгөөн хийж болох спортыг сонгоорой. Өөрийгөө хэт чилээлгүй, багахан хөдөлгөөн хийж байхад л хангалттай юм.

Хооллолтондоо анхаар

Хүүхдүүд тань том болчихсон тусдаа гарчихсан учир та одооноос зөвхөн өөртөө зориулж, хоолоо бэлтгэж болно шүү дээ. Тиймээс аль болох эрүүл хооллохыг хичээж, жимс болон ногоогоор хөргөгчөө дүүргээрэй. Энэ нь мэдээж таны эрүүл мэнд болоод биеийн галбирт эерэг нөлөөтэй.

Хоолоо идэхдээ зурагтаа унтраа

Хоол идэж байхдаа зурагт үзэх нь таныг хэт их идэхэд нөлөөлнө. Үүнээс болж та жингээ улам бүр нэмэгдүүлж, хүсээгүй харвингаа гэдсэндээ нэмэх болно шүү. Тиймээс хооллож байхдаа зөвхөн хоолондоо анхаарлаа хандуулж байгаарай.

Гэдэс цэвэрлэгч ус уух

Маш олон төрлийн гэдэс цэвэрлэдэг ундаанууд байдаг. Та эдгээрээс өөрт таалагдсанг сонгож гэртээ бэлтгэн ууж болно. Хамгийн үр дүнтэй нь чиа үр, бууцай, тарагтай смүти байдаг. Та үүнийг өглөөний цайндаа ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!