Халуун ус болон үзэм ашиглаж, 2 өдөрт элгээ цэвэрлэх арга

Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.

Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ийм чухал эрхтнээ үргэлж анхаарч, цэвэрлэж байх хэрэгтэй. Эс бөгөөс элэгний цирроз, А, В, С гепатит зэрэг төрөл бүрийн өвчтэй болох эрсдэл нэмэгдэнэ.

Тэгвэл үзэм ашиглан хэрхэн 2 хоногийн дотор элгээ цэвэрлэх вэ?

Эхлээд сайн чанарын үзэм худалдан авна. Үзмээ сайн үзэж авах хэрэгтэй шүү.

Дараа нь 3 аяга усыг саванд хийж халаана. Үүн дээрээ угааж цэвэрлэсэн 1 аяга үзэм хийгээрэй. Үзмээ 2 минут буцалгаад, гал дээрээс авч хөргөөд 24 цаг нарны тусгалаас хол газар тавьж хадгална. Маргааш нь 1 аяга шүүс уугаарай. Та үүнийг уухдаа халаагаад, бүлээсгээд эсвэл хүйтнээр ч ууж болно. Таны л дур.

Ердөө хоёр өдөр л шүүс уухад танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Гэхдээ зогсоолгүй цааш үргэлжлүүлж, 7 хоног уугаарай. Энэхүү шүүсийг уух хугацаандаа согтууруулах ундаа болон өөх тостой хоолноос татгалзаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!