Шинэ жилийн зоог: Жүржтэй амтат тахиа

Тахианы мах бол шингэц сайтай, орой идэхэд тохиромжтой хоол юм. Түүнчлэн жигнэх шарах, битүү чанах зэрэгт ч хурдан билээ. Ингээд та бүхэнд шинэ жилийн баяраар гэр бүлтэйгээ хийж идэх амтат жүржтэй тахианы жорыг оруулж байна.

Орц:

  • Ясгүй тахиан гуяны мах – 8ш
  • Давс, хар перец
  • Оливийн тос – 1 том халбага
  • Маажаан
  • Жүржийн шүүс – болж өгвөл жимснээс нь шахах 3-4 жүрж
  • Жүрж – 1-2 ширхэг
  • Тахианы шөл – 1 аяга
  • Бор сахар – тал аяга
  • Сармис – 4 хумс
  • Цэвэрлэж угаасан жүржийн хальс – бага зэрэг
  • Цагаан гаа

1. Шарах шүүгээгээ 170 хэмд урьдчилан халаана. Энэ хооронд тахианы ясгүй махаа зураг дээрх шиг хувааж хэрчээд давс, хар перец бага зэрэг тосоор бүрж амтлаад хайруулын тавган дээр дунд зэрэг халаасан тосонд хоёр талыг нь шаргал болтол нь шарна.

2. Тахианы шөл, жүржийн шүүс, бор сахар, нухсан/жижиг хэрчсэн сармис, маажаан, жижиг хэрчсэн цагаан гаа зэргээ тусдаа саванд хийгээд сайтар хутгана. Соусаа гал дээр халааж, зөөлөвтөр гал дээр 3 дахин багастал нь буцалгана. Тахиагаа дээрээс нь хийгээд соусаараа амтлаад, амталсан тахиагаа шарах шүүгээндээ хийж 20 минут болгоно.

3. Шарах шүүгээнээс тахиагаа гаргасны дараа дээрээс нь үлдсэн соусаа асган амталж, жүржээ хальслан нимгэн хэрчээд тахиатайгаа холино.

4. Гол зоог маань болсон тул хачирт нь амталсан будаа, ногооны салат, таны хүссэн юу ч байж болно.

Та сайхан хооллоорой. Шинэ жилийн мэнд хүргэе!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!