ДЭМБ-аас зөвлөж байна: Гар угаах зөвлөгөө
Титэм вирус буюу шинэ төрлийн COVID-19 вирусээр өвчлөгсдийн тоо 95 мянга хол давж, нас барагсдын тоо 3200 орчим болоод байна. Вирусын халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар аль болохгүй явахгүй байх, амны хаалт, бээлий зүүж өмсөх, гараа тогтмол угааж ариутгах, бохир гараараа ам хамар, нүдэндээ хүрэхгүй байх гэх мэт үйлдлүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй.
ДЭМБ-аас зөвлөсний дагуу та дараах байдлаар гараа зөв угааж хэвшээрэй.
1. Гараа норгоно
2. Хангалттай хэмжээний саван авах (шингэн саван байвал зүгээр)
3. Хоёр алгандаа савангаа үрж хөөсрүүлнэ
4. Баруун гарын алгаар зүүн гарын хойд талыг үрж, гарын салааг мөн угаах замаар ээлжилнэ
5. Салаа хоорондыг сайтар үрж угаана
6. Хумсны завсрыг сайтар үрж угаана
7. Эрхий хурууг сайтар угаана
8. Алгаа үрж угаана
9. Гараа цэвэр усаар зайлна
10. Гараа арчина.
11. Олон нийтийн ариун цэврийн өрөөний угаалтуурыг гараа угаасны дараа алчуураар барьж усаа хаана.
12. Гар цэвэрхэн боллоо.
Гараа хэзээ угаах ёстой вэ?
- Ханиаж найтаасныхаа дараа
- Өвчтэй хүнтэй байсны дараа
- Хоол бэлдэхийн өмнө ба дараа
- Хоол идэхийн өмнө
- Бие зассаны дараа
- Амьтантай ойр байж, хүрсний дараа
- Олон нийтийн газраар явсны дараа