Викториа Секретийн тайзан дээр болсон гайхалтай мөчүүд

Сахиусан тэнгэрүүдийг буулгаад ирсэн мэт нүд алдам сайхан болдог Викториа Секрет дотуур хувцасны үзүүлбэр шоун дээр олон алдартай дуучид, хамтлагууд ирж, гайхалтай гэнэтийн бэлгүүдийг барьдаг билээ. Тэгвэл өнгөрсөн шоунуудаас хамгийн онцлох үйл явдлуудыг хүргэе.

1. Ариана Гранде сахиусан тэнгэрийн салхинд сэнсэрч унахаа шахсан нь

2014 оны Викториа Секретийн шоуны үеэр залуу дуучин Ариана Гранде ирж дуулсан. “Bang Bang” дуугаа дуулах үеэр загвар өмсөгч Элса Хоск алхаж таарсан бөгөөд тэд мөргөлдөж, Ариана Гранде ам мөлтөс бултаж амжсан байдаг.

2. Тайра Банкс

2002 оны шоун дээр загвар өмсөгч, модель Тайра Банкс өөртөө итгэлтэй гэгч нь алхах зуураа тачаангуй бүжиг бүжиж үзүүлсэн билээ.

3. Белла Хадид ба Weeknd

2016 оны шоуны үеэр загвар өмсөгч Бела Хадид ба дуучин Weeknd нар салсан үе таарч. Гэтэл шоун дээр Weeknd Белла Хадид нарын ээлж яг таарч, үзэгчдийг шуугиулаад амжив. Харин үүний дараахан тэд эргээд нийлсэн билээ.

4. Ирина Шейк жирэмсэн гэдгээ нуув

Мөн л 2016 оны шоун дээр загвар өмсөгч Ирина Шейк тайзан дээр алхах үедээ жирэмсэн байжээ, гэтэл хэн ч үүнийг мэдээгүй юм.

5. Хос дагинас

2014 оны шоун дээр Адриана Лима, Алессандра Амбросио нар Викториа Секретийн түүхэн дэх хамгийн үнэтэй дотуур хувцаснаас өмсөж хамтдаа алхсан түүхэн үйл явдал болсон юм.

6. 2002 оны шоун дээр загвар өмсөгч Жизель Бундхенийг тайзан дээр алхах үеэр үслэг эдлэл өмсөхийг эсэргүүцсэн жагсагчид тайзан дээр гарч ирсэн гэнэтийн үйл явдал болов.

7. Минг Ши-ийн уналт

2017 оны шоуны тайзнаа Хятад гаралтай загвар өмсөгч бүдэрч унан, нулимстайгаар тайзны хойно орсон билээ. Мэдээж тэдний хувьд тайзан дээр унана гэдэг тохиолдож болох хамгийн азгүй явдал юм.

8. Адам Левин ба Анне хоёр

“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин одоо хэдийгээр Викториа Секретийн загвар өмсөгч Бехати Принслүүтэй гэр бүл бололцсон боловч 2011 онд мөн л Викториа Секретийн загвар өмсөгч Анне Ви-тэй болзож байсан юм. 2011 оны шоугаар тэд тайзан дээр хамтдаа алхан, Адам түүнийг камерын өмнө үнсэж алтан мөчийг бүтээсэн билээ.

9. Seal, Хейди Клум хоёр

2007 оны шоун дээр хосууд хамтдаа дуулж, халуухан үнсэлтээр шоугаа төгсгөж байсан. Үүнийхээ дараахан тэд хуримаа хийсэн билээ.

10. Сайн найзууд

2014 оны шоун дээр дуучин Тэйлор Свифт, Карли Клосс нар хамтдаа хөтлөлцөн алхацгаав. Тэд амьдрал дээр ч сайн найзууд юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!