Хэтэрхий их жин хасч, эрүүл бус харагдах болсон Кпоп айдол

К поп бол дуучдад тун ч хатуу ханддаг салбар. Үзэгч, фенүүд мөн энтертайнмэнт дуучдыг туранхай бас хөөрхөн байхыг шаарддаг. Тэднийг багахан жин нэмэхэд л тур, улам бүр тур гэхчлэн дарамталж, яс арьс болтол нь тураана. Үүний дараа фенүүд нь эргээд тэднийг хэтэрхий туранхай байна хэмээн шүүмжилж, жин нэмэхийг шаардана. Үүнээс болж хоол идэж чадахаа больчихсон, асуудалтай алдартнууд маш олон. Тэд өдөрт ганц амтат төмс, ногооны салат иддэг гэвэл та итгэх үү? Энэ асуудлын томоохон төлөөлөл бол IVE хамтлагийн дуучин Жан Вонён юм.

Дөнгөж 18 настай дуучин охин Солонгос төдийгүй дэлхий нийтээр тун ч алдартай. Түүний царайлаг төрх, сэтгэл татам байдал, өндөр гоолиг бие гээд өөлөх зүйл ганц ч үгүй. Тиймдээ ч түүнийг охид даган дуурайж, адилхан болохыг хүсч, өөрсдийн шүтээн болгодог билээ. Тэгвэл тэрээр сүүлийн үед хэтэрхий турж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Түүний гар болон хөл маш нарийхан бөгөөд хавирганууд нь нэвт харагддаг. Вонёны фенүүд түүнд санаа зовж, ийм жоохон байж хэтэрхий туранхай байгааг нь гайхаж байгаа төдийгүй энтертэйнмэнт нь түүнд анхаарахыг хүсч байгаа юм.

Вонёноос гадна хэт их турж байгаа талаар шүүмжлэл хүртээд буй өөр нэгэн дуучин бол ITZY хамтлагийн макне Юүна юм. Модель биетэй гэгддэг түүнийг сүүлийн үед ихээр турж байгааг фенүүд нь анзаарч, олны анхааралд өртөөд байгаа билээ.

 

Зөвхөн ус, өвс ногоогоор гол зогоож, өдөржин бэлтгэл хийж бүжиглээд орой нь тайзан дээр үзүүлбэр үзүүлж, хамаг хүчээ барна. Ийм хэв маягаар амьдарч байгаа хүмүүс үнэхээр эрүүл биетэй, эрүүл сэтгэл зүйтэй байж чадна гэж үү? Энэ мэт асуудал үүсч, к поп ертөнц үнэхээр асуудалтай талаар олон нийт ярилцах болов.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!