Өнгө өнгийн лааг гэртээ асааснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Өнгө өнгийн лаа нь тус бүртээ тусгай зориулалттай бөгөөд хүний энергийн хувьд гайхалтай засал болж чаддаг.

1. Шар өнгийн лаа

Мөнгө эд баялгийн хүрдийг энергиэр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялгийг тогтооно. Өөртөө итгэлтэй болоход тусалж, зөв шийдвэр гаргах, албан тушаал дэвшихэд тус болно.

2. Цэнхэр өнгийн лаа

Ажлын бүтээмж сайжруулж, карьерийн өсөлт дэвшилтэнд нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад нөлөөтэй.

3. Цагаан өнгийн лаа

Цав цагаан өнгийг лааг асаавал сарны өнгийг татдаг гэж үздэг бөгөөд ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, эрч хүчтэй байж чаддаг байна. Цагаан лааг ажил төрөл, карьерийн өсөлтийг сайжруулахад ашигладаг. Мэлхийн ордныхонд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд даваа гарагт асаавал сайн.

4. Ногоон өнгийн лаа

зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайр дурлалын асуудалд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг дуудна. Ногоон өнгийн лааг баасан гарагт асаавал эерэг сайн нөлөөтэй.

5. Улаан өнгийн лаа

Улаан өнгө өөрөөсөө их эрчим ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг. Мөн хайр дурлалын бэлгэдэл болдог.

6. Хар өнгийн лаа

Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж, сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа учир маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

7. Нил ягаан өнгийн лаа

Нил ягаан өнгийн лаа нь хүний төрөлх мэдрэмжийг сайжруулах бөгөөд зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархины үйл ажиллагааг сайжруулж, сүнсэн биений энергийг тэтгэдэг. Охины ордныхонд ээлтэй эл лааг лхагва гарагт асааж хэрэглэвэл бие даасан байдлыг олоход тустай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!