Байнга будаж гэмтээдэг хумсаа эрүүл, бат бөх болгох аргууд

Хэврэг хумс бол эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том асуудал. Хэр урт ургуулснаас үл хамааран та арчилгаа эмчилгээ хийгээгүй л бол хугарч унаад ёстой л сэтгэл санаа тавгүй болгоно гээч. Хумсаа хэрхэн эрүүл, урт ургуулах талаар зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Хумсаа үргэлж будагтай байлгаж болохгүй

Хумсаа байнга будагтай байлгах нь бат бөх болгох арга хэмээн андуу эндүү бодох бүсгүйчүүд олон. Логикоор бодоод үзэхэд үнэн байж магадгүй хэдий ч судлаачид худал болохыг нь тогтоожээ. Арьс судлаачид, хумсаа удаан будагтай байлгаснаар будагны найрлага дотор байдаг өнгөлөгч бодис хумс руу нэвчин өнгөө алдах, хугарах зэрэгт хүргэдэг гэж үзжээ. Мэдээж хэрэг энэ нь хэзээ ч будах ёсгүй гэсэн үг биш бөгөөд та түр хугацааны завсарлагатай будах хэрэгтэй гэсэн үг юм.

Хумсны хутгыг байнга хэрэглэхгүй байх

Бидний хумс засч янзлахгүй бол хугарч гэмтэх нь олонтаа. Гэвч юугаар хумсаа засах вэ гэдэг сонголтыг зөв хийх хэрэгтэй. Хумсны хутга нь ашиглахад хялбар хэдий ч зөв сонголт биш юм. Учир нь хумсанд тодорхой хэмжээгээр хугаралт үүсгэдэг байна. Харин хумсны хуурайг ашигласнаар хумсыг гэмтээлгүй засч чадна.

Цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх

Нэг удаагийн эмнэлгийн бээлий эсвэл резинэн бээлийг өдөржингөө өмсөх нь  хумсыг гэмтээдэг ч нөгөө талаараа гэрийн ажил хийхэд бээлий өмсөхгүй бол мөн адил хумс гэмтдэг. Угаалгын бодис нь хортой химийн бодис агуулдаг төдийгүй усанд удаан гараа байлгах нь хумсыг хэврэг болгодог байна. Тиймээс резинэн бээлий өмсөж аяга тавгаа угаахаа бүү мартаарай.

Илүү их цагаан будаа идэх

Бидний эрүүл мэнд юу идэж байгаагаас ихээхэн хамаардаг. Цагаан будаанд Б амин дэм ихээр агуулагддаг ба энэ нь бидний хумсыг бат бөх болгож, эрүүлжүүлнэ.

Хумсандаа вазелин түрхэх

Вазелин бол газрын тосны хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд хумсаа арчлах дуртай хүмүүсийн №1 хэрэглээ юм. Энэ нь таны хумс болон ойр орчмын арьсыг чийгшүүлэх үүрэгтэй. Өдөр бүр үүнийг хэрэглэх нь хумсыг бэхжүүлж, хамгаалалтын давхарга үүсгэнэ. Зөвлөмж: угаахаас 3-5 минутын өмнө түрхэх

Хумсаа шинэхэн жүржний шүүсэнд дүрэх

Цитрусын төрлийн жимснүүд Ц амин дэмээр баялаг байдаг. Тэдгээр нь эрүүл мэнд, хумс болон үсний ургалтыг дэмждэг. Өдөр бүр 10 минут шинэхэн жүржний шүүсэнд хумсаа дүрэх нь хумсыг бэхжүүлнэ.

Зөвлөмж: жүржний шүүс нь хумсын хуурайшуулдаг тул хумсаа сайтар зайлж, тослох  хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!