Арьсанд гайхалтай сайнаар нөлөөлдөг 7 хүнс

Бүсгүйчүүдийн косметик хэрэглээ жил ирэх тусам ихэсч, химийн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүний бизнес улам бүр хөгжсөөр байна. Үүний оронд хоол хүнсээрээ арьсанд чухал шаардлагатай шим тэжээлийг авч байвал мөнгөнд хэмнэлттэйгээс гадна биед тустай. Иймээс арьсанд сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байна.

1. Амтат төмс

Бета-каротин хэмээх бодисоор баялаг тул арьсыг гадны бохирдлоос хамгаалж, нарны хэт ягаан туяанаас мөн хамгаална.

2. Киви

Жимсний хаан гэгддэг кивинд витамин С хамгийн ихээр агуулагддаг бөгөөд коллагенаар арьсыг хангаж, хөгшрөлтөөс сэргийлнэ.

3. Хар шоколад

Хар шоколадны хүчийг дутуу үнэлэх хэрэггүй. Арьсыг өнгөлөг байхад тусалж, хөгшрөлтөөс мөн сэргийлнэ.

4. Тарвасны үр

Тарвасны үрэнд ниацин, тиамин, магни, цинк болон бусад эрдэс бодисууд агуулагддаг учраас ясны сийрэгжилт, үс уналт, арьсны толигор байдал, тархины үйл ажиллагаа зэрэгт маш сайнаар нөлөөлдөг.

5. Улаан замаг

Тийм ч түгээмэл биш байдаг энэхүү ургамал нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулан, арьс үсийг гялалзсан толигор болгох ид шидтэй.

6. Бүйлс

Витамин Е-ээр баялаг тул арьсны хуурайшилтийг арилгаж, мөн тархи, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

7. Турмерик

Турмерикинд арьсны өнгийг сэргээх бодисууд ихээр агуулагддаг тул маск хийж тавих нь олонтаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!