Зураасан үрчлээсийг арилгах хамгийн үр дүнтэй маск

Арьсаа буруу арчлах, хангалттай чийгшил өгөхгүй байх зэргээс үүдэж, нүүрэнд үрчлээс үүсч эхэлдэг. Ялангуяа нүд болон ам тойрон үүсэх зураасан үрчлээс нь эмэгтэй хүний гоо сайханд халдаж, овортой харагдуулах төдийгүй өөртөө итгэх итгэлийг ч үгүй хийж байдаг билээ.

Иймд бүсгүйчүүдийнхээ өөртөө итгэх итгэлийг эргүүлэн олгохоор үрчлээс арилгах маскыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Дэлгэцэндээ ойртон, анхааралтай уншаарай.

Таны аврагч, үрчлээсийг ор мөргүй арилгах баатар бол хүнсний сода байх болно. Хүнсний сода нь үрчлээс арилгах маскны гол орц байх төдийгүй таны ядарсан төрхийг сэргэг, эрч хүчтэй харагдуулахад тусална.

Орц:

  • Хүнсний сода – 2 халбага
  • Цайны модны тос – 2 дусал
  • Тал нимбэгний шүүс

Хэрэглэх арга:

Бүх орцоо нэгтгэж, зуурмаг бэлтгэнэ.

Маскаа нүүрэндээ түрхэж, 3 минут болсны дараа бүлээн усаар угаана. Маскаа хэрэглэх бүрдээ байлгах хугацаагаа уртасгах бөгөөд 7 хоногийн дараа гэхэд маск түрхээд 10 минут болоод нүүрээ угаах юм. Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол маскандаа бага зэрэг ус нэмж хэрэглээрэй.

Хэрхэн үйлчлэх вэ?

Сода нь үхэжсэн арьсыг цэвэрлэж, шинээр арьс төлжин гарахад тусална. Харин цайны модны тос нь батга, үрэвслийг эмчилж, арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Нимбэгний шүүс нь нөсөө толбо, сэвх зэргийг бүдгэрүүлэх аж. Эдгээрийг хамтад хэрэглэснээр, таны арьс гэрэлтэж, үрчлээс бүдгэрэх төдийгүй чийглэг, толигор болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!