Баячууд “ийм” болохоор л баян байдаг

Баян ядуугийн ялгаа сэтгэлгээнээс эхэлж, үйлдлээр дамжаад үр дүнгээр илэрч харагддаг. Баячууд гэж тодотгоод байдаг нийгмийн бүлгийнхэн эдгээр үйлдлүүдийг байнга хийдэг болохоороо хөрөнгөтэй болсон байж мэдэх юм. Харин ядуу хэмээх тодотголтой хэсэг бүлэг хүмүүс эдгээрийн яг эсрэг байр суурьтай байдаг гэнэ шүү.

1. Хэлэх зүйлээ л хэлдэг

Ялангуяа цалин орлого, хөрөнгө чинээнийхээ талаар ам чангатай байх ёстойг тэд мэддэг. Мөнгөний жинхэнэ үнэ цэнийг ойлгосон хүмүүс чанартай, үнэтэй эд зүйлс эдэлдэг ч гэлээ үүнийгээ зарлаад яваад байдаггүй. Тэдний хэр их мөнгө олдог байх нь өөрөөс нь өөр хэнд ч хамаагүй гэх байр суурьтай.

2. Эрүүл мэнд эрхэм баян гэдгийг мэддэг

Тэд үргэлж эрүүл мэндийн даатгалаа төлж, улирал тутам шинжилгээ өгч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэдэг. Өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө биеэ эмнэх хэрэгтэй гэдгийг тэд хамгийн сайн мэддэг. Та эрүүл байхын тулд баян байх албагүй, харин өөртөө арчаатай л байх хэрэгтэй. Арчилгаа гэдэг нэг өдөржин хийгддэг зүйл биш харин байнга тогтмол хийгдэх ёстой зүйл гэдгийг энэ дашрамд сануулая!

3. Хуваалцах хэрэгтэй гэдгийг ойлгосон байдаг

Их хэмжээний хөрөнгө дээд зэргийн хариуцлагыг дагуулж ирдэг. Үүнтэй холбогдуулан өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдгийг ч тэд ойлгодог учраас сайн дурын ажил, хүмүүнлэгийн ажлуудыг түлхүү зохион байгуулдаг ажээ.

4. Бусдад үргэлж талархлаа илэрхийлдэг

Бусдын талархлыг хүлээсэн хүн өөрөө байгаа зүйлсдээ үргэлж талархалтай ханддаг хүн байдаг. Ажиглаад байвал баян ба ядуу хүний ялгааг бусадтай хэрхэн харьцаж байгаагаас нь илхэн харж болно.

5. Боловсролын үнэ цэнийг мэддэг

“Өлсгөлөн хүнд загас өгвөл нэг л өдөр гэдэс цатгалан явна. Харин түүнд хэрхэн загасчлах аргыг зааж өгвөөс насан туршид цатгалан явна” хэмээх үг бий. Тэрхүү “загасчлах арга” бол боловсрол юм. Сайн боловсрол эзэмшсэн хүн насан туршдаа идэх хоол, өмсөх хувцас, унах унаагаа бэлдлээ л гэсэн үг.

6. Найзаа хэрхэн сонгохоо мэддэг

Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг дээ? Тухайн хүний хүрээлэл ямар байна, тэр өөрөө яг тийм хүн байдаг.

7. Бусдад таалагдах гэж хичээдэггүй

Угаасаа энэ нь хичнээн цаг гарздах дэмий зүйл билээ дээ? Бусдад таалагдахын тулд үнэтэй худалдан авалт хийх, зул сарын гацуур шиг гангалах нь хоцрогдсон зүйл гэдгийг хэн хүнгүй ойлгодог болжээ.

8. Санхүүгийн найдвартай эх үүсвэртэй

Ашигтай ирээдүйтэй бизнес, хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг зэргийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байдаг. Ингэснээр нийгэмд эзлэх байр сууриа улам баталгаажуулж, нэр хүндээ ч өсгөж байдаг билээ.

9. Ганган биш харин чанартай хувцас сонгодог

Мөнгө хэдийгээр ахуйн бүх хэрэгцээг хангаж, хүсэл биелүүлэх хэдий ч атганд орж ирэх тусам эдийн шунал дарагдаж, эгэл амьдрахын сайхныг олж харахад тусалдаг. Стив Жобс, Марк Зукерберг нарын хувцаслалтыг санаж байна уу? Тэд хувцас сонголт хийхэд цаг үрэхээс татгалзаж өдөр бүр нэг хувцсаа өмсөх дуртай гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!