Хумс таны биеийн талаар юу хэлж байна вэ?

Арьс, хумс бол бидний биеийн толь юм. Арьсан дээр хаана батга гарсан, аль хэсгээрээ хуурайшиж байгаагаар дотор эрхтний үйл ажиллагаа доголдолтой эсэхийг мэдэж болдог. тэгвэл хумс ямар байгаагаар ч мөн дотор эрхтэнээ шинжиж болдог байна.

1. Шарласан хумс

Мөөгөнцөртэй үед хумс үзүүр болон гол хэсгээрээ шарлаж хугарамтгай болдог. түүнчлэн чихрийн шижингийн үед ч хумс шарлах нь бий. Тиймээс таны хумс шарлаж эхэлсэн л бол эмчид хандаж шинжилгээ өгөх нь зүйтэй.

2. Амархан хугардаг, нимгэн хумс

Дааврын үйлдвэрлэлийг дарангуйлдаг гипотиреодизм хэмээх эмгэгээс үүдэлтэйгээр хумс нимгэрч, амархан хугарч болно. Мөн сэтгэл гутрал, депрессээс үүдэлтэй нойргүйдэх, жин нэмэх, хасах үед хумс нимгэрдэг.

3. Хар судал тогтох

Хэрвээ хумсны голоор хар судал тогтож, дарахад хөндүүртэй, цус шүүрч байвал арьсны өвчин, арьсны хавдар байх эрсдэлтэй тул аль болох түргэн хугацаанд эмчид хандахыг зөвлөе.

4. Долгиотсон хумс

Хумсны гадаргуу бөмбөгөр, гөлгөр байх ёстой атал таны хумс нимгэн бөгөөд долгиотсон хэзээ мөдгүй хууларч унах мэт байгаа бол толбот үлд болон псириоз туссан байх магадлалтай. Иймээс цинк, кальц, А витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж эмчид хандаарай.

5. Хумсаа мэрдэг зуршилтай бол

Энэ нь хэдийгээр өвчин биш ч гэлээ түгшсэн, сандарсан, сэтгэл хямарсан үед хийгддэг муу зуршил юм. Хумсаа мэрснээр хумс хэврэг болж салаалах, гар үзэмжгүй болохоос гадна бохир дамжих эрсдэлтэй.

6. Хумс хугарч унах

Онихолиз хэмээх эмгэг нь хумсыг хэврэг болгож хугарамтгай болгодог. Энэ нь химийн бодист хордох болон бамбай булчирхайн өвчлөлөөс болох ч үе бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!