Шоколад идсэнээр таны арьсанд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарна

Жин барьж байгаа үед хар шоколаднаас бусад төрлийн шоколад идэх нь тусгүй ч харин арьсанд гайхалтай нөлөөллүүдийг үзүүлдэг байна шүү. Гэхдээ болж өгвөл хар шоколадыг голчлон хэрэглэхийг зөвлөе.

1. Нарны хэт ягаан туяанаас хамгаална

Хар шоколаданд нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалах болон арьсны хорт хавдраас сэргийлэгч байгалийн гаралтай бодисууд агуулагддаг. Какоанд агуулагддаг флаванол нь хүчтэй анти-оксидант агуулахаас гадна нарны хэт ягаан туяаг эсэргүүцэх чадвартай бодис гэгддэг.

2. Хорт бодисыг гадагшлуулна

Фенол, флаванол, катечин зэргийн нэгдлүүд нь хар шоколаданд агуулагддаг бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулж, арьсыг төрөлхийн чийгээ удаан хадгалахад тусалдаг байна. Мөн дээр дурдсан бодисууд нь нэрс, аньс, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнүүдэд ихээр агуулагддаг.

3. Эрдэс бодисоор баялаг

Хар шоколадны найрлаганд цинк, кали ба селени зэрэг бодисууд агуулагдах бөгөөд 100 гр хар шоколад идсэнээр өдөрт авах ёстой төмрийн хэрэглээний 67 хувийг авч чаддаг аж. Төмөр нь мөн л арьс үсийг гэрэлтсэн толигор болоход өндөр ач тустай бодис юм.

4. Арьсыг хоргүйжүүлнэ

Хар шоколаданд мөн каффейн агуулагддаг учраас таныг сэргээхээс гадна арьсыг гайхалтайгаар хоргүйжүүлж байдаг.

5. Арьсыг гэрэлтүүлнэ

Арьсны гэрэлтсэн толигор байдлыг алдагдуулагч хамгийн том хүчин зүйл бол стресс. Харин хар шоколад нь стрессийг тайлж мөн урьдчилан сэргийлж чаддаг. Ингэснээр арьс гэрэлтэхэд бэлэн боллоо л гэсэн үг.

6. Цусны эргэлтийг сайжруулна

Какаоны нэгдэл нь артерийн судасны цусны урсгалыг сайжруулж, арьсанд хүртэл хүрч үйлчилдэг. Үүгээр зогсохгүй цусны даралтыг бууруулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!