Олон хүн үүнийг 10 насаар залуу харагдах нууц арга гэдгийг мэддэггүй. Харин та мэдээд аваарай!

Хүн бүр л өөрөөсөө “Хөгшрөлтийг яаж зогсоох вэ? Хэрхэн удаашруулж, залуу хэвээрээ байх вэ?” гэж асуудаг. Хөгшрөлт арьсанд хамгийн ихээр нөлөөлдөг нь нууц биш юм. Магадгүй “Ботокс” тариа тариулах юм уу, эсвэл гоо сайхны хагалгаа хийлгэх зэргээр асуудлыг шийдвэрлэж болно гэж та бодож байвал, энэ нь тийм ч сайхан санаа биш болохыг анхаараарай.

Бид өдөр тутмын амьдралдаа арьсаа арчилж, залуу харагдахыг хичээдэг. Үүний тулд гэртээ крем, тос түрхэж, нүүрэндээ маск тавин, иллэг хийлгүүлдэг билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ эдгээрээс илүү үр дүнтэй нэгэн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эрүүл, толигор арьстай болж, залуужихыг хүсч байвал, дараах уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглэж хэвших хэрэгтэй ажээ.

Эдгээр хоол хүнс нь арьсыг хөгшрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй “гиалуронын хүчил”-ийг их хэмжээгээр агуулдаг байна. Уг хүчил нь “коллаген” болон арьсны уян хатан шинж чанарыг сэргээж, залуужуулах ач тустай юм.

1. Царцаамаг – “Коллаген” болон “гиалуроны хүчил”-ээр баялаг

Зарим үед та махны оронд царцаамаг идэж байгаарай. Ингэснээр ясыг бэхжүүлэхээс гадна, арьсны “коллаген”-ыг нэмэгдүүлдэг байна. Хэрвээ та хэрхэн царцаамаг хийхийг мэдэхийг хүсч байвал ЭНД дарна уу.

2. Усан үзэм – Хальстай нь хамт идээрэй

Хэрвээ та усан үзмийн хальсыг нь авч иддэг бол, энэ нь буруу юм. Учир нь энэхүү жимсний хальс нь, их хэмжээний “гиалуроны хүчил”-ийг өөртөө агуулдаг байна. Таны биед ямар ч хортой нөлөөгүй учраас усан үзмийг хальстай нь идэж хэвшээрэй.

3. Улаан дарс – Сайн чанарын дарс уугаарай

Өдөр бүр улаан дарс уух шаардлагагүй. Харин 7 хоногт 2 хундага улаан дарс уух нь хөгшрөлтийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ органик, сайн чанарын дарс уух ёстой гэдгийг бүү мартаарай.

4. Дүпү болон шар буурцагны сүү – Чанартай бүтээгдэхүүн сонгоорой

Шар буурцаг нь найрлагандаа “гиалурон” болон “фитоэстроген” зэрэг хүчлүүдийг агуулдаг. Иймд дүпү болон шар буурцагны сүү нь арьсыг толигор болгож, залуужуулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!