Найз залуу руугаа бичиж болох хөөрхөн мессежүүд

Эрэгтэй хүн жижиг зүйлд баярлаж хөөрдөг яг л хүүхэд шиг хүмүүс. Өдөрт ирэх ганцхан хайрын мессеж ч тэднийг баярлуулдаг юм. Бичих зүйл олдохгүй байгаа бол дараах зүйлсээс санаа авж болно шүү.

1. “Сайн уу царайлаг аа”

Ингэж яриа өдөх нь харилцааг улам халуун дулаан болгож, ярих сэдвүүдийг хөврүүлж өгнө.

2. “Чинийхээ сайхан инээмсэглэлийг хармаар байна”

3. “Би чамдаа хайртай”

4. “Чинийхээ …………-д маш их дуртай шүү”

Булчинлаг гар, өхөөрдөм хацар, сайхан хоолой гээд юу ч байсан болно. Та түүнд хайртай гэдгээ олон аргаар илэрхийлдэг болох тусмаа харилцаа тань халуухан хэвээрээ үлдэнэ гэсэн үг.

5. “Хүндхэн өдөр өнгөрсөн ч гэсэн чамайгаа бодохооор бүх стресс ядаргаа арилах юм”

6. Ямар ч шалтгаангүйгээр зүрхний эможи явуулах

7. “Чи минь энд байсан ч болоосой”

8. “Чамгүйгээр амьдралаа төсөөлөхөд ч үнэхээр харанхуй санагдаж байна шүү”

9. “Дуртай хоолыг нь хийгээд өгье”

10. “Чи минь сайн аав шүү” эсвэл “Чи минь үнэхээр сайн аав болох байх даа”

11. “Чамтай байхаар л яг өөрийнхөөрөө байдаг”

12. “Чи минь л намайг хамгийн сайн ойлгох юм даа”

13. “Чамд ер нь муу хийдэг зүйл гэж байна уу? Бүхнийг л хийж чадах юм”

14. “Чамтай байхад цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм”

15. “……… үедээ үнэхээр эгдүүтэй, хайр татмаар юм аа”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!