Өөрөөсөө ахмад залуутай болзох ямар ашигтай вэ?

“Нас бол тоо” гэдэг үгэнд өөртөө хэт итгэлтэй болон насны зөрүүтэй хайр дурлалтай учирсан хүмүүс дуртай байдаг. Ихээхэн шүүмжлэл дагуулдаг хэдий ч өөрөөсөө ах хүнтэй болзохын давуу тал таны төсөөлснөөс ч их байдаг аж. Тухайлбал:

1. Санхүүгийн хувьд дэмжлэг авна

Гадныхны хэлдгээр “Sugar Daddy” буюу өөрөөсөө насаар нилээд ахмад залуутай болзохын хамгийн том давуу тал нь санхүүгийн хувьд бүрэн дэмжлэгтэй байх явдал юм. Хэн хэндээ ашигтай байж болох энэ болзоо нь зөвхөн санхүүгийн ч биш өчнөөн олон давуу талтай. Шүүмжлэх хэрэггүй шүү, бид чинь нээлттэй нийгэмд амьдарч байна.

2. Нөхөрсөг харилцаа

Нас нэмэх тусам эр хүн оюун ухаан, бие махбод, хөрөнгө чинээ, амьдралын туршлага, уужуу бодлоор дүүрч байдаг. Эр хүний ийм насан дээр нь хамт байна гэдэг нь тэдэн шиг туршлагатай, ухаантай болох эхлэл тавигдаж байгаа л гэсэн үг.

3. Гайхалтай аялалд гарахад бэлэн үү?

Эрчүүд үргэлж л хаа нэг тийшээ аялалд гарах дуртай байдаг. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг дээ? Ингэж төлөвлөсөн аялал үргэлж адал явдал, хөөр баяр, шинэ туршлагаар дүүрэн байдаг. Дутах гачих зүйлгүй ийм аялалд түшигтэй эр хүнтэй хамт гарахыг хүсэхгүй ямар бүсгүй байх билээ?

4. “Сурган хүмүүжүүлэгч”

Дээр дурьдсанчлан тэд амьдралын туршлагаар таниас хол илүү, “гурван нүүдлийн ч газрыг харах” чадвартай болсон байдаг. Тиймээс тэд танд үргэлж зөвлөгөө өгч, хэцүү үед тань дараа нь баярлахаар шийдэл олоход тань тусалдаг.

5. Хүчирхэг бонд

Нас тогтсон эрчүүдэд танил тал шиг их зүйл үгүй. Тэд ч өөрийн хайртай бүсгүйдээ олон танилуудаа танилцуулж, тэднийг ажил хэргийг шугамаар холбож өгөхдөө тун дуртай байдаг.

6. “Мөнгөлөг сортой” эрчүүд хамгийн тачаангуй

Эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрөөсөө ахмад (хэр ахмад байх нь өөрсдөөс нь шалтгаална) эрчүүдийг дур булаам, тачаангуй гэж боддог. Тэдэнд өөр хэнд ч байхгүй эршүүд араншин, хайр татам төрх байдал, дур булаам дөлгөөн зан бүгд бий.

7. Халамжтай

Тэд эмэгтэйчүүдийг халамжилж сурсан байдаг ба цаг ямагт танд хайр халамжийг мэдрүүлнэ. Түүнээс гадна үнэтэй спа, 5 одтой зочид буудал дахь болзоо, амралтын өдрөөр цанын баазад гулгах, шинээр нээгдсэн кофе шопд тухлах эрхийг зөвхөн тэд л танд бэлэглэж чадна.

8. Өөрийгөө илүү танин мэдэхэд тусална

Тэдэнтэй байхад л та ямагт өөрийнхөөрөө байж, өөрийгөө илүү их таньж мэдэх болно. Хэнтэй байхад илүү тухтай сайхан байдаг уу, энэ амьдралд яг юу хүсч байгаагаа мэдэхэд тэд танд илүү гүн сэтгэгдлийг төрүүлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!