Нөхрийнхөө хувцсыг 10 хоног өмсөж, ажилдаа явсан бүсгүйн бяцхан туршилт

Эмэгтэй хүн бүр л нөхөр эсвэл найз залуугийнхаа хувцсыг өмсөх дуртай байдаг биз дээ. Гэхдээ зөвхөн гэртээ гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ гэж найдаж байна. Тэгвэл нөхрийнхөө хувцсыг зөвхөн гэртээ биш, гадуур ажилдаа өмсөж явсан нэгэн бүсгүйг танилцуулъя.

Намайг Руфина гэдэг. Гэртээ нөхрийнхөө хувцсыг байнга өмсдөг ч, гадуур өмсөж явах тухай бодож байгаагүй. Харин саяхан яагаад ер нь нөхрийнхөө хувцсыг тохируулаад өмсөж явж болохгүй гэж гэх бодол төрж, 10 өдрийн чалленж эхлүүлсэн юм.

Үнэхээр сонирхолтой санагдсан төдийгүй бүсгүйчүүдэд ч бас хувцаслалтын олон төрлийн санаа өгнө гэж найдаж байна. Ингээд хамтдаа миний 10 хоногийн чалленжтай танилцъя.

Нэг дэх өдөр

Эхний өдөр нөхрийнхөө цэргийн ногоон өмдийг өмсөхөөр сонгосон. Өмссөний дараа ямар инээдтэй харагдаж байсан гэж санана. Ямартай ч өмдөө өмсөөд, чангахан тэлээгээр бүслээд, өндөр өсгийт өмссөн. Нэг ёсондоо тус өмдөнд тохируулж, хувцасласан гэж болно. Эцэст нь үнэхээр догт харагдаж чадсан шүү.

Хоёр дахь өдөр

Малгайтай цамц зөвхөн өмд биш, юбкатай ч үнэхээр сайхан зохицдог болохыг та мэдэх үү? Харин би мэддэггүй байсан. Нөхрийн маань цамц бага зэрэг томдож байсан ч, тэр тусмаа энэ нь намайг загварлаг харагдуулсан. Өнгөлөг юбка өмсөөд, ингэж хувцаслах надад үнэхээр таалагдсан шүү. Дараагийн удаа эрэгтэй хувцасны дэлгүүр орж, өөртөө ийм цамц авна гэж төлөвлөчихсөн.

Гурав дахь өдөр

Нөхөр маань өмсөхөө больчихсон женсэн цамц байдаг юм. Яагаад ч юм тэр цамцыг барьж аваад, доогуур нь урт нарийн банзал өмссөн. Хамгийн гайхалтай нь маш сайхан зохицож, намайг эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй харагдуулсан юм. Одоо тэр өмсдөггүй нөхрийн маань цамц ажлын хүүхнүүдийн хамгийн дуртай цамц болж хувирсан шүү.

Дөрөв дэх өдөр

Би өмнө нь үргэлж нэгэн хэвийн оффис хувцасладаг байсан. Харин нөхрийнхөө хувцаснаас өмсөж эхэлснээс хойш багагүй өөрчлөлтийг өөртөө гаргаад байгаа шүү. Үүний нэг нь нөхрийн маань энэ цамц. Бариу хар өмд, майкан дээр өмсөөд, үзүүрийг нь уячихсан чинь догь гэдэг үг багадхаар харагдаж байсныг юунд нь нуухав.

Тав дахь өдөр

Бороотой хүйтэн өдөр нөхрийнхөө цуваар гангарсан. Ханцуй нь надад нэлээн уртдаж байсан ч зүгээрээ би аргалчихсан.

Зургаа дахь өдөр

Нөхрийнхөө гэртээ өмсдөг хөндлөн судалтай цамцыг өмсөхөөр болсон. Үнэндээ ажилдаа ийм хувцас өмсөж явна гэдэг миний хувьд маш том сорилт болсон шүү. Гэсэн ч цайвар өнгийн жинс, тод өнгийн өндөр өсгийт нэмээд гоёмсог нүүр будалт бүхнийг аварсан.

Долоо дахь өдөр

Нөхрийнхөө цамц, малгай, ороолт зэргийг хослуулж өмсөв. Намрын улиралд эрэгтэй хувцас л өмсөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Эрэгтэй хувцас үнэхээр биед тухтай, дулаахан санагдсан. Одооноос би эрэгтэй хувцасны дэлгүүрээс л хувцаслах бололтой.

Найм дахь өдөр

Өнөөдөр ажил дээр ямар нэгэн чухал уулзалт, хурал байгаагүй. Тиймээс дэгжин мөртлөө тухтай хувцаслахаар шийдсэн юм. Ингээд нөхрийнхөө ноолууран цамц, өргөн женсийг өмсчихсөн.

Ес дэх өдөр

Нөхрийнхөө хүрмийг өмссөн өдөр байлаа. Бага зэрэг томдсон байдал нь илүү загварлаг харагдуулж байсан учир би энэ хүрмэнд ухаангүй дурлачихсан. Биед чөлөөтэй амар төдийгүй сайхан харагдана гэдэг чинь бүсгүйчүүдийн хамгийн том хүсэл биш гэж үү?

Арав дахь өдөр

Ингээд туршилтын маань сүүлийн өдөр. Өнөөдөр нөхрийнхөө цагаан цамцыг өмслөө. Мэдээж нэлээн томдож байсан ч, ханцуйг нь хойш шуугаад, урт бариу банзал өмссөн. Энэ хувцаслалт намайг илүү мэдрэмжтэй, эмэгтэйлэг харагдуулж байсан шүү.

Дүгнэлт:

Миний арав хоногийн туршилт ингээд дууслаа. Хамгийн ихээр ойлгож авсан юм гэвэл ямар ч хувцас байлаа гэсэн зөв тохируулаад, гоёл чимэглэл, гутал малгай зэргээ зөв хослуулж чадвал төгс харагдана. Мөн зөвхөн нэг хэв маягтаа баригдах биш, олон төрлийн зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй юм байна. Бүсгүй та ч бас нөхрийнхөө хувцсаар 10 хоног гангараад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!