Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх цэвэрлэгээний аргууд

Гэрээ цэвэр цэмцгэр байлгаж, аль болох богино хугацаанд их ажил амжуулах нь гэрийн эзэгтэй бүрийн хүсэл болов уу. Харин таны ажлыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэх аргуудыг зааж өгөх гэж байна. Эзэгтэй та хадгалж аваад, хэрэгжүүлээд үзээрэй. Гэрийн ажлыг хэд дахин хөнгөвчлөх болно.

Бохир гутлаа хаана тавих вэ?

Шавар шавхайтай бохир гутал нь гэрийг амархан бохирдуулж, бухимдал бардаг. Тэгвэл цаашдаа энэ асуудлаас болж толгойгоо өвтгөхгүйн тулд үүдэндээ чулуугаар дүүргэж, тэгшилсэн хайрцаг тавиарай. Үүн дээрээ гутлаа тавихад цаашдаа гэрийн үүд бохирдуулах асуудал гарахгүй.

Хаа саагүй саван

Шахмал саван ашиглаж байхад, савангийн тавиуранд хаа саагүй саван наалдаж, амархан бохирддог. Тэгвэл одооноос шингэн саван хэрэглэж үзээрэй. Угаалгын өрөөг тань цэвэр цэмцгэр байлгахад их тус болно шүү.

Аяга угаагч машинд зөвхөн аяга таваг угаах албагүй 

Хэрэв танайд аяга таваг угааг машин байдаг бол үүнд зөвхөн аяга тавгаа угаах албагүй. Хүүхдийн тоглоом, сандал зэргийг угааж, ариутгах боломжтой. Үүнээс гадна жимс, ногоогоо ч угааж, цэвэрлэж болох юм.

Сахлын хөөс толбо арилгана

Арилгахад хэцүү толбыг арилгахад сахлын хөөс ашиглаж болох юм. Чийгтэй алчууранд сахлын хөөс түрхэж, толбоо арчиарай. Дараа нь сойзоор үрж болно. Ингээд л таны толгойг өвтгөсөн толбо тэр дороо ор мөргүй арилна.

Гэрийн тэжээмэл амьтны үсийг цэвэрлэх

Гэрийн тэжээмэл амьтан хэчнээн хөөрхөн байлаа ч, үс нь хаа саагүй наалдаж төвөг уддаг. Хивсэн дээр наалдсан амьтны үсийг цэвэрлэхэд сахлын хутга эсвэл шил арчигч тус болно. Сахлын хутгаар хивсээ жигд зөөлөн татаарай.

Гар хүрэхгүй газрын тоосыг авах

Гар хүрэхгүй газрыг цэвэрлэхдээ наалддаг өнхрүүш эсвэл скочтой бариул ашиглаж болох юм. Энэ нь тоос буртаг, бохирдлыг өөртөө нааж, амархан цэвэрлэж чадна.

Суултуурыг 10 минутанд цэвэрлэх

Ариутган цэвэрлэх, өнгө оруулахад хамгийн хэцүү зүйл бол яахын аргаг

үй суултуур байдаг. Нэг аяга цагаан цууг суултуурт хийгээд, нэг минут хүлээнэ. Дараа нь нэг аяга хүнсний сода, 2 аяга цагаан цуу ахин хийж, 5 минутын дараа сойтгоор суултуураа сайтар үрж угаагаарай. Танай суултуур яг л шинэ мэт гялалзаж, гайхшруулна.

Толбо арилгах асуудалгүй

Олон удаагийн давтамжтайгаар үрсний эцэст арилдаг толбо гэж байдаг. Тэгвэл та үүнийг хялбархан шийдэхийн тулд дриллний үзүүрт сойтог хийгээрэй. Ингээд үрвэл арилахгүй толбо гэж байхгүй.

Бүх зүйл таны дэргэд

Цэвэрлэгээний бодис, хэрэгслүүдээ бүгдийг нь нэг дор хайрцганд хийж байгаарай. Энэ нь эмх цэгцтэй байдлыг бий болгохоос гадна таны цаг завыг ихээхэн хэмнэх болно шүү.

Цонхоо хэрхэн угаах вэ?

Та цонхоо угаах гэж амралтын өдрөө бүтэн зарцуулдаг уу? Тэгвэл одооноос тэгэх хэрэггүй. Нэг халбага цардуулыг, бүлээн усанд хийж, цонхоо үрээрэй. Үүний дараа чийгтэй алчуураар арчихад хангалттай. Та хэдхэн минутанд цонхоо шил толь мэт гялалзуулж чадна.

Толь гялалзуулах

Толио арчихдаа төмсийг голоор нь хувааж, арчиарай. Дараа нь зөөлөн даавуугаар толио ахин арчихад болно.

Хувцасныхаа хоёр талыг зэрэг индүүдэх

Хувцсаа индүүдэх гэж хамаг цагаа алдаад байна уу? Тэгвэл индүүдэж байгаа хувцасныхаа дор тугалган цаас дэвсээрэй. Ингэсэн тохиолдолд та хувцсаа хоёр талаас нь хялбархан индүүдэж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!