Хог ачигч 24 настай залуу Харвардын их сургуульд суралцах эрх авчээ

АНУ-ын иргэн 24 настай Райн Статон хэмээх залуу багадаа ах, аав хоёртойгоо гурвуулахнаа ээждээ хаягдан үлдэж хатуухан амьдралыг туулах болжээ. Аав нь хоёр хүүгээ тэжээхийн тулд 3 ээлжийн ажил хийх болсноос аавдаа тусалж, амьдралдаа нэмэр болохын тулд үүрийн 4 цагт босож хог ачигч хийх болсон байна.

Тэрээр дунд, ахлах сургуульд байхаасаа л хичээлдээ сайн байсан төдийгүй боксоор хичээллэдэг байжээ. Харамсалтай нь коллежид элсэх жилдээ мөрөндөө гэмтэл авч, хэд хэдэн коллеж их сургуульд элсэх өргөдөл явуулсан ч бүгдэнгээс нь татгалзсан хариу авч, хог ачдаг ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна.

Райны ажлын газрынхан өмнө нь нь ихэнхдээ ял эдэлж байсан, шоронд хоригдож байсан хүмүүс бөгөөд хог ачих ажил бол амьдралд нь өөр сонголт үлдээгүй хүмүүсийн хийх ажил хэмээн түүнийг ятгаж эхлэв.

Ингээд тэд компанийнхаа захирлын хүүтэй Райныг уулзуулж, Мэриланд муж дахь Bowie State University-ийн профессортой дам танилцуулжээ. Хэд хэдэн их сургуульд өргөдөл гаргасныг нь сонсоод тэрхүү профессорын сэтгэл ихэд хөдөлж, Райныг сургуульдаа авахаар болсон байна.

Ингээд тэрээр Bowie State University-д эхний 2 жил суралцаад Мэриландын их сургууль руу шилжин суралцаж 2018 онд амжилттай төгсчээ. Үүнийхээ дараагаар “Robert Bobb Group” компанид улс төрийн зөвлөхөөр ажилд орж, хуульчдын өгдөг тусгай шалгалтанд бэлдэж эхэлжээ.

Ахин нийт 9 их сургууль руу өргөдөл гаргасны 3 нь Ivy League буюу АНУ-ын хамгийн шилдэг их сургуулиуд, 5 нь улсдаа эхний 20-д бичигддэг их сургууль байв. Эцэст нь түүний өргөдлийг Харвардын их сургууль хүлээн зөвшөөрч, дэлхийн No.1 сургуульд элсэн суралцахаар болсон байна.

Энэхүү явдлаас та амьдралд хичнээн бэрхшээл дайралдаж болох ч бууж өгөлгүйгээр зорилгодоо хэзээд үнэнч байвал хүссэн бүхэндээ хүрч болохыг мэдэж авч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!