Таныг хамгийн их таргалуулдаг санаанд оромгүй хоол хүнс

Зөв хооллох нь өнөө цагт хамгийн чухал зүйл болж хувирсан. Гэтэл бид биеэ сэргээж, эрч хүчээ нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг боловч, энэ нь энергиэр цэнэглэхийн хажуугаар, жинг ихээр нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Бид өнөөдөр та бүхэндээ биеийн эрч хүчийг нэмэх ч, таныг их хэмжээгээр таргалуулдаг хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс санаа авч, эрүүл зөв хооллохыг хичээгээрэй.

Эрч хүч нэмэгдүүлдэг хоол хүнс нь ахин идэх хүсэл, хоолны дуршлыг ихэсгэж байдаг. Тэдгээр хүнсийг ихээр идэж хэрэглэснээр биеийн жинг нэмэгдүүлж, төрөл бүрийн өвчтэй болдог аж. Ингээд хамтдаа ямар хоол хүнс хэрэглэж болохгүйг олж мэдэцгээе.

1. Гурилан боов

Амттай гурилан боов нь 45 гр цэвэршүүлсэн нүүрс усыг агуулах бөгөөд энэ нь сахар болон биед шингэж, инсулины хэмжээг нэмэгдүүлнэ. Харин энэ нь архаг өвчтэй, хорт хавдар, зүрх судасны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлж, өвчнийг нь сэдрээх аюултай.

2. Кофе

Аяга кофенд ойролцоогоор 10 гр элсэн чихэр, 70 ккал илчлэг агуулагддаг. Бид хэдийгээр үүнийг ажлын алжаал стресс ядаргаа бууруулах, нойроо сэргээх үүднээс хэрэглэдэг ч тогтмол ихээр хэрэглэх нь чихрийн өвчин, зүрх судасны үйл ажиллагааг ноцтой гэмтээх эх үүсвэр болж байдаг.

3. Хүүхдийн будаа

Хүүхдийн будаа нь “фруктоз”, чихэр их хэмжээгээр агуулахаас гадна, генетикийн өөрчлөлтөнд орсон үр тариагаар хийгддэг байна. Ялангуяа тус будаан дээр ахин чихэр нэмж хэрэглэх нь жинг огцом ихэсгэж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Тиймээс та хэт их хэмжээний хүүхдийн будааг идэх, хүүхдэд тогтмол өгөхөөс татгалзаарай.

4. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаанд их хэмжээний чихэр, хүчиллэг бодис, чихэр орлуулагч агуулагддаг. Үүнээс болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг бөгөөд чихрийн шижин, тархины хавдар, төрөлхийн гажиг, сэтгэлийн эмгэг, таталт зэрэг аймшигт өвчлөлүүдтэй нүүр тулахыг үгүйсгэхгүй. Хийжүүлсэн ундаа нь нойр хүрч, сульдсан үед сэргээх боловч, эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулна гэдгийг бүү мартаарай.

Балга хийжүүлсэн ундаа ууснаар:

  • Фосфорын хүчил: Энэ нь шүд, ясыг хэврэг болгож, ясыг сийрэгжүүлдэг.
  • Өнгө оруулагч: Хүрэн бор өнгө оруулагч нь аммиак, сульфатыг агуулж, хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Натрийн бензоат: Тус бодис нь Паркинсоны өвчин, элэгний циррозтой болох магадлалыг нэмэгдүүлдэг.

5. Гадуур худалдаалагдах тараг

Бид гадуур худалдаалагдах таргийг амт чанар сайтай, эрүүл хүнс хэмээн эндүүрэн, хэрэглэх нь элбэг байдаг. Гэвч энэ нь тэр чигээрээ элсэн чихэр бөгөөд байгалийн таргийг бодоход кальци, амин дэмийг тун бага хэмжээгээр агуулдаг бөгөөд элдэв химийн бодис ихтэй. Та 100 хувь байгалийн таргийг идэж л эрч хүч, амин дэмийг нөхөж авах бол, амталж савласан таргийг ууснаар эрүүл мэндээрээ хохирох аюултай.

6. Хачиртай талх

Ихэнх хачиртай талханд утсан зайдас хийдэг. Харин зайдас нь натрийн нитрит, глутамат, эрдэнэ шишийн сироп, өнгө оруулагч будаг болон их хэмжээний фруктозыг агуулдаг байна. Гэсэн хэдий ч энэ нь бургер, түргэн хоолыг бодвол эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь харьцангуй бага байдаг.

7. Жүржийн шүүс

Бидний цэвэр жүржийн шүүс хэмээн эндүүрэн уудаг шүүсэнд үнэндээ, их хэмжээний сахар, амт оруулагч, будагч бодис болон фруктоз агуулагддаг. Энэ нь цэвэр жүржийн шүүсийг бодвол нялуун амттай, хэт их чихрийн агууламжтай байх аж. Тиймдээ ч таныг таргалуулж, жинг нэмэгдүүлнэ.

Саяхны нэгэн судалгаанаас үзэхэд, нэг стакан цэвэр жимсний шүүс нь 8 цайны халбага фруктозыг агуулдаг бөгөөд энэ нь инсулины хэмжээг ихэсгэж, антиоксидантыг үгүй хийдэг байна. Иймд чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүс жимсний шүүсийг аль болох уухгүй байх хэрэгтэй.

8. Аягатай бялуу

Ихэнх аягатай бялуу нь чихэр, цэвэршүүлсэн нүүрс усаар баялаг байдаг. Тиймдээ ч богино хугацаанд таргалуулж, биеийг хөөлгөх бөгөөд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Та тус бялууг идэхдээ тааруулж идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр эрүүл мэнд төдийгүй биеийн галбираа хадгалж үлдэж чадах юм.

9. Чипс

Цэвэршүүлсэн нүүрс ус болон боловсруулсан натриг ихээр агуулсан чипс нь, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Нүүрс усаар баялаг төмсийг өндөр хэмд шарахад химийн хорт бодисууд ялгарч, хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

10. Жимсний смүүти

Бид жимсний смүүтиг гэртээ бэлтгэж уугаад, эрүүл ундаа уучихлаа хэмээн өөрийгөө хуурдаг. Жимсэнд агуулагдах их хэмжээний чихэр дээр ахин чихэр нэмж амт оруулснаар та огцом таргалж, өөрийгөө хянаж чадахгүйд хүрнэ. Үүний оронд цэвэр жимсний шүүсийг ямар ч хольцгүйгээр ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!