Дуучин Аделийг фэнүүд нь ахиад л таньсангүй

Өдгөө 32 настай Английн дуучин Адель сүүлийн үед уран бүтээлийн тал дээр тун аниргүй байгаа ч өөрийнхөө өөрчлөлтөөр олон хүмүүсийг ангайлгаж байна. Саяхан инстаграм хуудсандаа шинэ зураг хийсэн түүнийг хэн ч Адел гэж таниагүй гэнэ.

Тэрээр өнгөрсөн жилээс хойш жингээ хасахаар эрчимтэй хичээллэж, үр дүндээ ч эхнээсээ хүрч байна. Анхнаасаа махлаг, нүдэнд дулаахан төрхөөрөө нэр алдарт хүрсэн түүний шинэ дүр төрхийг хүмүүс олон янзаар л хүлээж авч байгаа бололтой.

Нэг хэсэг нь урамшуулан магтаж байхад нөгөө хэсэг нь “Хуучин Аделийг санаж байна”, “Адел яг биш юм шиг харагдаж байна” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Аргагүй шүү дээ. Тэр бүтэн жилийн хугацаанд нийт 44 кг хассаг байна.

Түүний хувийн дасгалжуулагч Пете Герасимо хэлэхдээ: “Зөвхөн үзэмж талаасаа жин хасах нь түүний зорилго байгаагүй. Хүндрэлтэй жирэмслэлт, хүндрэлтэй төрөлтийн дараа жин хасч эрүүл мэндээ аврах нь зайлшгүй шаардлагатай байсан.

Эхэн үедээ эрүүл хооллож, тодорхой хэмжээний хоолны дэглэм барьж эхлэхэд л хүмүүс илт анзаарч байлаа. Энэ бүхнийг тэр олон нийт, фэнүүддээ зориулж биш харин өөрийнхөө төлөө болон хүүгийнхээ төлөө хийж байгаа юм” гэжээ.

Одоо

Гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй биш гэж үү?

Түүний шинэ төрх танд таалагдаж байна уу? Сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!