Хүүхдүүд хачин зан авир гаргаж, үүгээрээ эцэг эхдээ юу хэлэхийг хүсдэг болохыг сэтгэл зүйч дэлгэжээ

Хүүхдүүд өөрийн сэтгэлийн зовнил, асуудлаа ил гаргаж чаддаггүй. Тийм учраас хүүхдүүд өөрсдийг нь зовоож, шаналгаж буй зүйлийг ил гаргаж хэлэхийн тулд бие махбодь, сэтгэлийн хөдлөлөө ашигладаг. Тэгвэл сэтгэл зүйч Евгения Забурдаева эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргаж буй хачин зан аашийг тайлж уншиж, чухам ямар асуудал тэдний сэтгэлийг зовоогоод байгааг мэдэхэд туслах зөвлөмжийг өгчээ.

Хэрэв хүүхэд ууртай байвал:

Маш түрэмгий: “Би маш их айж байна, надад дэмжлэг хэрэгтэй байна.”

Эелдэг: “Би алдаа хийхээс айдаг. Томчууд миний хийж байгаа бүхнийг шүүн тунгаах байх гэж айдаг.”

Аав ээждээ тусладаггүй: “Томчуудаар бүхнийг хийлгэх дуртай. Ээж минь ингэж надад хайраа илэрхийлж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.”

Аав ээжийгээ цохих: “Би аав ээждээ уураа хэрхэн гаргахаа мэдэхгүй байна.”

Хэрэв хүүхэд хулгай хийвэл:

Үсээ зулгаах: “Би маш их стрессдэж, үнэхээр яахаа мэдэхгүй байна.”

Аяархан, бага ярьдаг: “Би өөрийгөө илэрхийлж, хүсэл мөрөөдлөө ярьж, өөрийгөө хамгаалахаас айдаг. Намайг хүмүүс байгаагаар минь хүлээж авахгүй байх вий гэхээс эмээдэг.”

Хумсаа мэрэх: “Би санаа зовж шаналж байна. Бухимдаж бас айж байна.”

Найзуудтай болдоггүй: “Хүүхдүүдтэй хэрхэн харилцахаа мэддэггүй. Тэднээс өөрийгөө яаж хамгаалахаа ч мэдэхгүй.”

Хараалыг үгс хэлэх:

Шуналтай, харамч: “Миний юм бол минийх гэж боддог. Надад дэмжлэг, бусдын анхаарал халамж хэрэгтэй.”

Бусдад атаархдаг: “Би бусдаас дор байхаас айдаг.”

Сахилгагүй: “Яаж өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ингээд ч болов тэдний анхааралд өртөхийг хүсдэг”

Хоолоо идэх дургүй:

Хоол их иддэг: “Хоол намайг бухимдлаас салахад тусалдаг. Бас хоолоор хоосон орон зайгаа дүүргэдэг.”

Сургуульдаа явах дургүй: “Би сургууль дээр хүүхдүүдтэй харилцахдаа муу. Аав ээж надаас үргэлж онц дүн хүсдэг. Би тэрийг нь тэдэнд өгч чадахгүй.”

Хэнийг ч сонсдоггүй: “Надад хэн ч анхаардаггүй. Үүнээс өөрөөр хэрхэн бусдын анхаарлыг өөртөө татахаа мэдэхгүй байна.”

Тоглоомтойгоо хэтэрхий дотно харьцдаг

Төсөөлөл ихтэй: “Төсөөллийн ертөнцөд би ямар ч айдасгүй, бухимдалгүй байж чаддаг”

Унтаж байхдаа шүдээ харвих: “Би ядарч байна. Бухимдал ихтэй байна. Үүнийгээ гаргаж чадахгүй байна”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!