Хямд зардлаар энгийн байшингаа орчин үеийн шинэхэн орон сууц мэт тохижуулах 11 зөвлөгөө

Олон жилийн турш загварлаг, орчин үеийн орон сууцанд амьдрахыг мөрөөдсөн боловч шинэ интерьер нь санхүүгийн хувьд боломж тун бага байгаад байна уу? Гэхдээ хэв маяг, тухтай байдал үргэлж жижиг зүйлээс эхэлдэг. Та амьдардаг газартаа хэдхэн зүйлийг өөрчлөхөд л магадгүй мөрөөдлийн мэт гэртэй болно. Шинэлэг байхын тулд та хуучин зүйлсээсээ салж, хэдхэн зүйлийг л өөрчлөх хэрэгтэй.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс амьдарч буй орчиноо хэрхэн загварлаг орчин үеийн стандартад нийцүүлэх аргуудыг олж мэдэх болно.

1. Угаалгын спонжоо цэгцтэй байлгацгаая

Угаалгын спонжийг угаалтуур дээр байлгах нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, учир нь нойтон орчин нь бактери үржих таатай орчин бөгөөд тийм ч сайхан харагддаггүй. Төгс шийдэл бол спонж тогтоогч юм. Тэдгээрийг угаалтуурын дотор талд байрлуулсан ч болно. Энэ нь ус чийгийг ус доош урсгах боломжийг олгодог.

2. Хананд бэхлэгдсэн сахлын хутга илүү цэгцтэй харагдаж байна

Та хувийн ариун цэврийн хэрэглэлээ маш цэвэр орчинд хадгалах ёстой, гэхдээ зарим үед бидэнд хангалттай зай байдаггүй тул сахлын хутгаа угаалтуур дээр, эсвэл шүдний сойзны саванд байлгадаг. Хананд суурилуулсан сахлын хутга нь олон хүнд тулгардаг асуудлыг шийдэх энгийн бөгөөд боломжийн шийдэл юм. Энэ нь хутганы ирийг мохох, зэврэхээс хамгаална.

3. Олон үйлдэлт усны холимог төхөөрөмж

Хэрэв та халуун цай эсвэл кофе уухын тулд ус буцлах хүртэл хүлээхээс залхаж байвал нэг шийдэл бий. Усны шүүлтүүр болон буцалгагч багтаасан усны хоимог төхөөрөмж байдаг. Тэд танд буцалж буй ус болон цэвэр усыг нэгэн зэрэг өгч чадна, тэд маш энгийн харагддаг бөгөөд нэмэлт зай эзэлдэггүй тул сайхан шийдэл юм.

4. Хананд бэхэлдаг тавиур

“Хананд бэхэлдэг ” номын тавиур нь бусад тавиуруудын хувьд маш сайхан сонголт юм. Мөн гоёмсог харагддаг. Та өөрөө ч хийж болно.

Та номын сангаа сонгодог байдлаар зохион байгуулах эсвэл өрөөгөө тохижуулахын тулд ердөө энэ тавиурыг хийх нь тохирхмжтой.

5. Брэнд сав баглаа боодол хэрэггүй

Шампунь, шингэн саван болон угаалгын өрөөний бусад зүйлс нь брэнд болон баглаа боодолтойгоо байх нь хамгийн орчин үеийн интерьер дизайныг хүртэл маш хямд харагдуулдаг. Тиймээс лонх болон бусад дагалдах хэрэгсэл худалдаж аваад гоёмсог байдлаар чимэх нь таны байшинг илүү шинэлэг харагдуулна.

6. Хальс

Хэрэв та дотоод засал чимэглэлээ шинэчилж, шинэлэг мэдрэмж авахыг хүсч байвал гоёл чимэглэлийн хальс хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та үүнийг ашиглавал ширээгээ цоо шинэ харагдуулж чадна. Жишээлбэл, гантиг нь дизайныг илүү орчин үеийн, үнэтэй харагдуулж чаддаг.

Хэрэв та гал тогооны өрөөний ханыг чимэглэх өндөр үнэтэй плита худалдаж авах боломжгүй бол хэвлэмэл хальс ашиглаж болно. Зүгээр л дуртай загвараа олж, хананд наахад л болно.

7. Ширээний задгай зуух

Ил гал нь байгаа газраа тухтай харагдуулдаг гэдгийг бид бүгд мэднэ, уламжлалт задгай зуух нь нэлээд үнэтэй байдаг. Мөн лаа хэдэн цагийн турш хангалттай гал гаргаж чадахгүй. Харин танд таалагдах төгс сонголт бол био задгай зуух юм. Энэ нь жижиг хэмжээтэй, байгаль орчинд аюулгүй, гадна болон дотор аль алинд нь тохиромжтой.

8. Та муурныхаа байшинг ийм гоё тохижуулж болно

Муурын элсний хайрцгийг сонгохдоо олон хүмүүс том, задгай загвар худалдаж авдаг. Гэхдээ ийм саванд олон сул тал бий: хайрцаг нь үнэрээс сэргийлдэггүй, маш сахилгагүй муурнууд хогийг өрөөний эргэн тойронд тараан хаядаг. Тиймээс үүнийг шийдэх нэгэн шийдэл бол та муурандаа байшин хийж өгөх хэрэгтэй. Та үүнийг хийхийн тулд шүүгээгээ ашиглаж болно.

Эсвэл өөрөө ч хийж болно.

9. Утас багцлагч

Энд тэндгүй утас жирэлзсэн газар хэзээ ч сайхан харагддаггүй бөгөөд энэ нь таны гэрийг эмх замбараагүй харагдуулдаг. Аз болоход кабелийг аюулгүй, цэвэр байлгах олон багцлагчид байдаг. Утас багцлагчид кабелийг ус, тоосноос хамгаалдаг.

10. Хэд хэдэн жижиг толь эсвэл энгийн бус хэлбэрээр хийсэн толь

Дотоод засал чимэглэлийн зориулалтаар толь сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй, учир нь орон зайг томруулж харагдуулахаас илүү эсрэгээрээ харуулдаг толь ч байж болно.Уламжлалт хэлбэр буюу жаазтай тольноос илүү хэд хэдэн жижиг тольноос бүрдсэн толь сонгохыг зөвлөж байна. Ийм загвар нь шинэлэг, сайхан харагдаж байна.

11. Цэцгийн саваа хананд өлгөх нь илүү сайхан харагдана

Ургамал нь бидний гэрийг илүү сайхан харагдуулдаг : энэ нь илүү амьд харилцаатай, тохь тухтай байхад тусалдаг. Тэднийг хаана, хэрхэн байрлуулах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээжийн хэрэг та тэдгээрийг цонхны тавцан, ширээ эсвэл шалан дээр тавьж болно, гэхдээ өнөө үед хүмүүс хананд өлгөж босоо цэцэрлэг бий болгох нь илүү сайхан харагдуулдаг. Ингэсэнээр таны гэр маш тохилог энгийн бус харагдах болно.

Та гэрээ илүү сайхан харагдуулж, тав тухыг мэдрэхийн тулд хуучин зүйлсээ хаяхад бэлэн үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!