Оддын сүнслэг ихрүүд ил болсоор байна. Тантай ч бас адил царай төрхтэй хүн хаа нэгтээ байгаа

Нэг өдөр хуучны зургийн цомгоо үзэж байгаад өвөө чинь залуудаа алдартантай адилхан царай төрхтэй байсныг олж мэдвэл ямар санагдах бол? Гадны улс орнуудад ийм зүйлс түгээмэл тохиолддог байх юм. Яг л хувь заяаны давхцал эсвэл даажигнал гэлтэй. Үүнийг чухам юу гэж нэрлэхээ мэдэхгүй ч, алдартнуудын ихрүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Өвөөгийнхөө 1941 онд авахуулсан зургийг олсон юм. Тэр Том Хардитай адилхан царай төрхтэй байсан гэдгийг олж мэдлээ. Би одоо шокноосоо гарч чадахгүй хөдөлгөөлгүйгээр хоёр цаг шалан дээр хэвтэж байна.

Аав маань залуудаа Лука Скивалкертай төстэй харагддаг байж.

1961 оны 2-р сар аав ээж хоёрын минь хуримын зураг. Харин ажиглаад харахад энэ зурган дээр аав маань Мэтт Деймон шиг л харагдаж байна.

Жеймс Франко байна гэж хэлээд гадуур явахад ч хүмүүс итгэхээр байгаа биз дээ?

Альберт Эйнштейн амьд байсан бол түүн шиг л харагдах байсан байх даа

Уран зургийн галлерейд өөртэйгээ таарсан залуу

Энн Хэтэуэйтай адилхан харагддаг ахтай байх ямар байдгийг та нар мэдэх юм уу?

Нөхөр маань өнөөдөр сахлаа авсан чинь гэнэт Жим Халперттай усны дусал шиг адилхан харагддаг болчихлоо

2300 жилийн өмнө амьдарч байсан өөрийнхөө ихэртэй зургаа татуулав

Квентин Тарантиногоос илүү түүнтэй адилхан харагдах залуу

Ээжээс асууж үзсэн л дээ. Та Бруно Марстай ямар нэгэн холбоотой юу, аавтай нь ч юм уу, ээжтэй нь ч юм уу, цусан төрлийн холбоо бий юу гэж? Ээж харин надад чамайг гаднаас олсон ш дээ гэж хариулсан.

Олон жилийн турш л Скарлетт Йоханссон бол миний сүнслэг ихэр гэж ярьж явна даа

Манай хүү багадаа Дэнни Девитотой үнэхээр адилхан харагддаг байсан. Би эхнэрээ сэжиглэх хэрэгтэй юу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!