Ээжээсээ сурсан амьдралын 10 хичээл
Амьдралын хамгийн чухал “хичээл”-үүдийг ээж аав л бидэнд зааж өгдөг. Ялангуяа ээжүүдийн хэлдэг хатуу хэрнээ үнэн үгс, хөгжилтэй юм шиг хэрнээ бодууштай зүйлс биднийг амьдралд хөл алдаж бүдрэхээс сэргийлдэг билээ.
1. Үгүй гэж хэлж сурах
“Өрөвч зөөлөн зан чинь заримдаа хүмүүсийн атгаг санааны бай болж, хохиролд оруулах нь бий. Тиймээс үнэхээр чадал хүрэхгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурсан нь дээр”
2. Амьдрал шударга биш шүү үр минь
“Цаг ямагт чиний зөв байсан ч зөв хэвээрээ үлдэнэ гэдэг юу л бол. Хэлмэгдэх, буруугүй байсан ч буруутай мэт сэтгэлдээ шархтай үлдэх бол хүн бүхэнд тохиолддог амьдралын жам. Үүнийг тэвчээртэйгээр туулаад л гарах хэрэгтэй.”
3. Өөрийгөө хайрла, өөр хэн ч чамайг, чам шиг хайрлахгүй
4. Үргэлж уучил, гэхдээ хэзээ ч битгий март
“Хүнийг уучлах нь сэтгэлээ уужруулах хамгийн зөв арга. Гэхдээ чамд муу зүйл хийсэн бол хэзээ ч битгий март, үүнээс харин суралц. Түүний чамд хийсэн муу зүйлийг чи бусдад хэзээ ч хийхгүй болтол, хэн нэгэн чамд ахиж хэзээ ч ингэж хандаж чадахгүй болтол суралц.”
5. Завсарлага аваад, ахиад оролд
“Хэрвээ чи төгөлдөр хуураа тоглож чадахгүй, гар хуруу чинь эвлэхгүй байвал 15-хан минут завсарлага аваад ахиад эхэл. Бүх амжилттай зүйлс ингэж л бүтсэн байдаг юм”
6. Зөн совиндоо үргэлж итгэ
“Эмэгтэй хүний зөн совин худал хэлнэ гэж бараг л байдаггүй юм. Зөн совин, зүрх сэтгэл чинь чамд нэг зүйл анхааруулаад байвал хэзээ ч битгий үл тоо.”
7. Ярилцаад суухад тайвширдаг хүнтэйгээ л гэрлэ
“Ярилцах дургүй эр хүнтэй хэзээ ч битгий амьдралаа холбо. Бие биенээ ойлгох явц харилцан ярианаас л эхэлдэг учраас чамтай үргэлж ярилцдаг, хамгийн гол нь хамт юм яриад суухад юунаас ч илүү тайвширч байвал тэр чиний гэрлэх эр мөн шүү”
8. Ядарсан үедээ хэзээ ч битгий чухал шийдвэр гарга
9. Сониуч бай
“Сониуч зангаасаа болж элдэв хэрэгт орооцолдсон бол өөрийгөө нэг их буруутгах хэрэггүй. Харин түүнээсээ л суралцах хэрэгтэй”
10. Амрах хэрэгтэй
“Хамаг амьдралаа ядарсан тархи, биетэйгээр ажиллаж өнгөрөөнө гэвэл нэг л өдөр өөрөө өөрийгөө ч танихгүй болно шүү. Тиймээс амрах үедээ маш чанартай амарч сурах хэрэгтэй”