Яагаад бид гар утасны сэрүүлэг ашиглаж болохгүй вэ?

Өнөө цагт гар утас бол бидний амьдралын салшгүй хэсэг болж хувирсан. Бид үүнийг төрөл бүрээр ашиглаж, хором бүрт хажуудаа байлгадаг. Гар утасны бидэнд үзүүлдэг өөр нэг үйлчилгээ бол сэрүүлэг. Утсан дээрээ сэрүүлэг тавьчихаад унтдаг хүмүүс олон. Тэгвэл утасны сэрүүлгээр өглөөг угтах нь хэд хэдэн сөрөг нөлөөг танд үзүүлэх аж.

Нойронд сөргөөр нөлөөлнө

Орондоо орчихоод, гэрлээ унтраагаад утсаа гүйлгэж хэсэг цагийг өнгөрүүлдэг биз дээ. Сүүлдээ хэр их цаг өнгөрсөн ч анзааралгүй, хэтэрхий орой болсныг мэддэг. Ингээд утсан дээрээ сэрүүлэг тохируулаад, хажуудаа тавиад унтдаг. Тэгвэл яг энэ дарааллаар орой бүрийг өнгөрүүлдэг бол, та өглөө ядарсан, сайн унтаж амарч чадаагүй байдалтай сэрэхэд гайхах зүйлгүй.

Учир нь гар утаснаас ялгарах хөх туяа таны нойронд саад болж, тухтай унтах нөхцөл байдлыг үгүй хийдэг. Үүнээс болж, унтах чадахгүй шөнөжин хөрвөөж, өглөөг урамгүйхэн угтана.

Өглөөний хэвшил үгүй болно

 

Өглөө утасны сэрүүлгэнээр сэрж, хамгийн түрүүнд шууд л утсаа барьж авдаг. Сэрүүлгээ унтраагаад, утсаа оролдоод хэвтчихдэг. Утсаа нэг л бариад авсан байхад, сална гэдэг хэцүү шүү дээ. Ингэснээр өглөө хийхээр төлөвлөж байсан бүх зүйлс нуран унаж, цаашлаад бүр цайгаа ч ууж амжилгүй ажилдаа гарч явахад хүрнэ.

Утасны сэрүүлэг сайн сонсогдохгүй

Гар утасны сэрүүлэг нь сэрүүлэгтэй цаг шиг чанга дуугардаггүй учир сэрэхгүй унтах магадлал өндөр байдаг.

Утас чинь өглөө гэхэд унтарчихсан байж ч мэднэ

Гар утсанд үргэлж итгэх аргагүй. Өглөө маш чухал ажилтай байгаад, утсан дээрээ сэрүүлэг тавьсан ч, өглөө утас тань унтарчихсан, сэрүүлэг дуугаараагүй үүнээс болж ажлаасаа хоцорч мэднэ. Утсанд юу ч тохиолдож болох учир, гэнэт баттерей нь дуусаад унтарч мэдэх учир сэрүүлэгтэй цаг ашиглах нь илүү баталгаатай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!