Ямар ч хүнтэй учир зүйгээ ололцоход туслах сэтгэл зүйн аргууд

Бид өдөр бүр л хүмүүстэй харилцдаг. Хэдэн арав цаашлаад хэдэн зуу хүмүүстэй ч уулзаж ярилцах хэрэг гарна. Тэгвэл тэр бүрт хүмүүсийн бодол санааг удирдаж, өөрт ашигтай байдлаар эргүүлэх сэтгэл зүйн аргууд байдаг. Хамтдаа тэдгээр аргуудыг сурч авцгаая.

  • Та хүний нүд рүү харж ярьж чаддаггүй, тухгүй мэдрэмж төрдөг бол, одооноос хүний духны гол хэсгийг харьж ярьж байгаарай. Энэ нь тухайн хүнд бол яг л нүд рүү нь харж ярьж байгаа мэт санагдах бөгөөд таны өөртөө итгэлтэй байдлыг сайшаах нь гарцаагүй.
  • Таны ярилцаж байгаа хүн асуултанд хариулахаас татгалзаад, тойруулаад байвал, та хэсэг чимээгүй бол түүний нүд рүү ширт. Энэ нь түүнийг тухгүй санагдуулж, яг л та бүх үнэнг мэдэж байгаа мэт мэдрэмж төрүүлж, үнэнээ хэлэхэд хүргэнэ.

  • Шинэ ажилд ороод хэн нэгэнтэй ярилцаж, дотно болохыг хүсч байгаа бол, хариултыг нь мэдэж байсан ч хамаагүй ямар нэгэн зүйл асууж, тайлбарлуул. Энэ нь та хоёрын харилцааг амархан дотно болгоно.
  • Бие даалтаа хугацаанаасаа хоцроосон, дээд албан тушаалтандаа түүний авахыг үл хүсэх бичиг баримтыг өгөх шаардлагатай болсон бол энэ аргыг хэрэглэ. Тухайн хүнийг утсаар ярьж, яг төвлөрсөн байх үед нь юу ч болоогүй мэт царайлж байгаад гарт нь өнөөх цаас бичигээ атгуулчих.

  • Та ярьж байхдаа толгойгоо бага зэрэг дохих юм бол, таныг сонсож байгаа хүн өөрийн мэдэлгүй ярианд тань илүү автаж, анхааралтай сонсох болно.
  • Өглөө сэрүүлэгний дуунаар сэрээд, өөртөө буцаад хэвтэх боломж олгохгүйгээр шууд өндийж босоод яг л гоол оруулсан хөлбөмбөгчин шиг “тийм ээ” гэж орилоод, гараа дээш өргө. Энэ нь таныг нойрмоглож, буцаж унтахгүйгээр өглөөг эрч хүчтэй угтахад тусална.
  • Та ажилдаа явах замдаа хаалгаа түгжсэн билүү, зуухаа унтраасан билүү гээд л толгойгоо өвтгөдөг үү? Тийм бол одооноос эхлэн зуухаа унтраахдаа “ногоон хурганы арьс”, хаалгаа түгжихдээ “нохойн битүү туурай” гэж хэлж байгаарай. Харин эргээд хаалгаа түгжсэн эсэхээ бодохдоо өнөөх үгээ санаад, өөртөө итгэлтэй байж болно.

  • Багаараа ажиллаж байх үед нэг залхуу нөхөртэй таарчихсан уу? Тийм бол түүнд “Үүнийг хий” гэж хэлэхээс илүүтэй “Эндээс эхэл” гэж зааж өгөөрэй. Шууд л том даалгавар тулгах биш, багаас буюу хялбарханаас эхэлж дасгаад, бага багаар хүндрүүлэхэд болно. Энэ нь түүнийг илүү сайн ажиллахад тусална.
  • Олны өмнө гарч үг хэлэхдээ үргэлж хажуудаа ус авч явж байгаарай. Хэрэв та ярьж байгаад үгээ мартсан бол, уснаасаа хэд балгаад, тэр хоорондоо үгээ санах хугацааг өөртөө олго. Хүмүүс таныг огтхон ч үгээ мартсан, хариуцлагагүй гэж бодохгүй бөгөөд ам нь хатаж, байх л зүйл гэхчлэн ярилцах болно.

  • Хэрэв олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байхад хэн нэгэн тань руу ширтээд байвал, түүний гутал руу хар. Энэ нь тэднийг ичээж, харцаа буруулахад хүргэнэ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!