Хүүхдэд тооны хичээлийг амархан ойлгуулах сонирхолтой аргууд

Хичээл сургууль эхлээд удаагүй байна. Аав ээжүүд маань сургуульд шинээр орсон бяцхан үрсийнхээ хичээлийг зааж өгөх гэж, чадах мэдэхээ сургах гэж толгойгоо гашилгаж байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэндээ хүүхдэд тоог сонирхолтой байдлаар заах аргуудыг хүргэж байна.

Ээжтэйгээ тоглоё

Хувцасны хавчаар болон зайрмагны ишийг ашиглаж, хүүхдээ тоонд дуртай болгоорой. Ингэхдээ зайрмагны модон дээр алимнууд зурж будаад, хувцасны хавчаар дээр тоо зурах хэрэгтэй. Алимтай модоо хүүхдэд өгч, аль хавчаараар авчих ёстойг асууна. Энэ маягаар хүүхдийг амархан тоо тоолж сургаж болох юм.

Хөөсөн чихэр тоол

Том хэмжээтэй аягыг цаасаар хайчилж хийгээрэй. Одоо амттай хөөсөн чихэр бэлдээд тавьчих. Ингээд шоо хаяад гарсан тоогоор аягандаа хөөсөн чихрийг өрж хийх ёстой.

Цэцэрлэгтэй болцгооё

Өнгө өнгийн хөвөн ашиглаж, сонирхолтой байдлаар хүүхэдтэйгээ хамт цэцэрлэг байгуулаарай. Мод зурж бэлтгээд, үүн дээрээ хөвөнгөө наана. Мэдээж хэд дугаарын мод байна, тэрэн дээр зохих тооны хөвөнг наах хэрэгтэй.

Их багын тэмдэг

Их багын тэмдэгээ ялгаж чадахгүй байгаа хүүхдүүдэд амар хялбар аргаар үүнийг ойлгуулаарай. Өөрсдийн дуртай амьтнаар төлөөлүүлж, их болон багыг ялгах тал дээр сайн сургаж болно.

Цасан хүнийг хувцаслаарай

Цасан хүнийг зурж бэлтгээд, хөгжилтэй байдлаар хүүхэдтэйгээ хамт хувцаслаарай.

Цаасан аяга

5 цаасан аяга ав. Гурван аяга дээр 0-ээс 9 хүртэлх тоог бич. Нөгөө хоёр аяга дээр нэмэх, хасах, хуваах, үржүүлэх ба тэнцүү тэмдгийг бичиж тэмдэглэнэ. Ингэснээр та хүүхэдтэйгээ хөгжилтэй байдлаар нэмэх хасах үйлдлийг хялбархан хийж сурах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!