Алдартнуудыг биеийн галбираа засч төгс харагдахад тусалдаг 10 хувцасны сонголт

Олны танил алдартай хүмүүс ч бидэнтэй адил бие галбирын жижиг асуудалтай байдаг. Гэсэн хэдий ч тэд зөв сонгосон хувцасны тусламжтайгаар төгс харагдаж чаддаг аж. Ямар хувцас таны биеийн жижиг өөг дарж, төгс харагдах талаар алдартнуудын хувцас сонголтын жишээгээр хүргэж байна.

Кира Найтли – Түүний саглагар даашинз

Кейра Найтли хөхөө илүү том харагдуулахын тулд нарийн ширхэгтэй даавуугаар хийсэн даашинз сонгожээ. Саглагар, бүдүүн, нугалсан даашинз нь илүү том хөхтэй харагдуулж байна. Ийм загварын даашинз нь жижиг хөхтэй хүмүүст зориулсан маш сайн шийдэл болно.

Кейт Миддлтон – V хэлбэрийн захтай бэлхүүсний галбир тодотгосон даашинз

Өргөн мөр, нарийхан бүсэлхийн тойрог – Кейт Миддлтон нь “V” хэлбрийн захтай цамц, даашинз өмсдөг ба түүний биеийн хэлбэрийн бүх онцлог шинжийг тодотгож өгдөг. Дэрэвгэр юбка, “V” хэлбэрийн захтай хувцас нь биеийн харьцааг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Бэлхүүсээр татсан дэрэвгэр банзал нь илүү том өгзөгтэй харагдахад тусална.

V хэлбэрийн захтай хувцас нь хүзүүг урт харагдуулахаас гадна мөрийг илүү дэгжин харагдуулдаг.

Алисия Викандер – Бэлхүүс тодотгосон нарийн, дэрэвгэр даашинз

Алисия Викандер, богино хөлтэй харагддаг бөгөөд тусгайлан сонгосон хувцасны тусламжтайгаар биеийн хэлбэрээ илүү гайхалтай харагдуулж сурчээ. Өндөр, бэлхүүс тодотгосон даашинз (баруун талд) хөлийг уртасгаж, биеийн харьцааг тэнцвэржүүлсэн харагдуулж байна.

Блэйк Лайвли – Корсет, нэмэлт банзал

Блейк Лайвли гайхалтай хөлтэй боловч бэлхүүс нь нэлээд өргөн. Карьерынхаа эхэнд Райан Рейнольдсын эхнэр шулуун чөлөөтэй даашинзыг андуурч сонгож, энэ нь биеийнх нь жижиг нарийн ширийн өө сэвийг илүү тодосгож харагдуулсан байж. Харин дараа нь тэр корсет, нэмэлт банзал өмсөж уг хувцсыг илүүд үзэж эхлэв. Ийм даашинзны загвар нь “элсэн цаг” шиг биеийн галбирт гайхалтай зохицож бүсэлхийн тойргийг тодотгож харагдуулдаг ажээ.

Кэти Холмс – Бэлхүүс тодосгосон хувцас болон хар бариу триког илүүд үздэг

Кэти Холмс бол Холливудын хамгийн загварлаг оддын нэг юм. Төгс бус хөл нь хүртэл жүжигчин бүсгүйг биеийн галбираа тодотгож харагдуулахад саад болдоггүй. Бидний харж байгаачлан бэлхүүс тодотгосон хар даашинз дээр бага зэрэг чимэгтэй хар трико нь гайхалтай зохицож байна.

Эмилиа Кларк – Нарийн галбирлаг загвар бүхий биеийн өнгөтэй даашинз

Эмилиа Кларк зөв сонгосон хувцаслалтынхаа тусламжтайгаар өндөр харагддаг. Бүсэлхийн тойрог багатай даашинз (зүүн талд) жүжигчин бүсгүйг гайхалтай биеийн пропорцтой харагдуулхаас гадна илүү өндөр харагдуулж байна.

Анжелина Жоли – Бүсэлхийн тойргийг тодосгосон нарийн ташаатай даашинз

Анжелина Жоли өргөн мөр, нарийхан ташаагаа бүсэлхийн тойрог бүхий гоёлын хувцасны тусламжтайгаар тэнцвэртэй харагдуулдаг.

Ирина Шейк – Биед нь сайхан тохирсон даашинз

Ирина Шейк дугуй хэлбэртэй хувцас өмсөж чаддаггүй, гэхдээ зөв сонгосон хувцасных нь ачаар бид үүнийг хэзээ ч анзаардаггүй. Баруун талын даашинзны босоо муруй шугам, задгай энгэр зэрэг нь загвар өмсөгчийн биеийн хэлбэрийг онцгой харагдуулж байна

Риз Уизерспун – Бүс

Риз Уизерспуны “алим” хэлбэрийн биеийн галбиртай тул жүжигчин бүсгүй гадуур явахдаа ихэвчлэн бүс хэрэглэдэг. Бүсэлхийгээрээ бүс бүслэх нь гэдсийг халхалж, “элсэн цаг” шиг биеийн хэлбэрийг бий болгоход тусалдаг.

Шарлин Виттсток – Том хэмжээтэй юбка, хүзүү халхалсан захтай даашинз

Мэргэжлийн усанд сэлэгч асан, Монакогийн гүнж Шарлин нь булчинлаг өргөн мөртэй. Зөв сонгосон хувцас нь түүний биеийн галбирыг гайхалтай харуулахад тусалдаг. Түүнд сул юбкатай, хүзүү далдалсан загвартай даашинз гайхалтай зохицсон харагдаж байна.

Клое Грейс Морец – V захтай хүрэм, шулуун загварын өмд

Клое Грейс Морец өргөн мөр богино хүзүүтэй. Гэхдээ биеийнх нь эдгээр галбир жүжигчин бүсгүйг улаан хэвсний ёслол дээр зогсоход саад болдоггүй. Дээрх зураг дээр V хэлбэрийн захтай чөлөөт хүрэм нь түүний богино хүзүүг далдалж, урт чөлөөт өмд нь түүний мөр, ташааны хэмжээг тэнцвэржүүлэн гайхалтай харагдаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!