Бүсгүй минь, ийм хүнтэй хэзээ ч битгий амьдралаа холбоорой

Амьдралаа аз жаргалтай өнгөрөөе гэвэл ханиа зөв сонгох нь чухал. Гэвч зөв хүн, буруу хүн гэдгийг хэрхэн мэдэх вэ? Дараах шинж чанарууд түүнд байдаг бол харилцаагаа удаан үргэлжлүүлсний хэрэггүй л болов уу…

1. Тэр үргэлж л хохирогч болж жүжиглэдэг

Та хоёрын хооронд ямар ч асуудал гарсан бай, тэр үргэлж л ямар нэг зүйлээр хохирч, түүндээ чамайг буруутгаж байдаг. Өрөвдөлтэй, сайн залуугийн дүр эсгэгч мөртлөө бодит байдал дээр хамгийн адгийн, ямар ч сэтгэлгүй нэгэн байх нь олонтаа. Ийм эр хүнтэй хамт байх нь эмэгтэй хүнийг сэтгэлийн хатгүй, уян хатан чанаргүй хөлдүү хүн болгож хувиргана. Амьдралд түүний л хэрэгцээ, түүний үнэт зүйл л хамгийн чухал нь болдог, харин чинийх биш!

2. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээдэг

Хувийн орон зайг үл хүндэлж, таны гадуур гарах, хэнтэй уулзах, мөнгөө хэрхэн зарцуулах, хэнтэй юу ярих, тэр ч байтугай цахим хаягийн нууц үгийг тань хүртэл мэддэг бол та хоёрын харилцаа маш буруу байгааг илтгэж байна. Ийм хүн яваандаа хартай болж (угийн хартай бол бүр ч ихэснэ) таныг хаа явсан газраа хамт байлгах, эсвэл гэрээсээ гаргахгүй ч байж мэднэ.

3. Тэр үргэлж бөөрөнхийлсөн хариу хэлдэг

Ямар нэгэн сэдвээр тууштай ярилцаж дуусгаж байсан удаагүй, эерэг хариулт барагтай л бол амнаасаа унагадаггүй, асуултанд бөөрөнхийлж хариулдаг бол тэр хариуцлага даах чадвар багатай, таныг хүндлэхгүй байгаагийн шинж. Эсвэл танд үнэнээ хэлэх дургүй, ярилцах хүсэлгүй ч байж болно. Таныг асуулт асуух бүрт төвөгшөөж, өөдөөс тань хэрүүлийн үгс унагаж байж магадгүй юм. Хосуудын амжилттай харилцааны гол үндэс бол ярилцаж ойлголцох явдал гэдгийг үргэлж санаарай.

4. Тэр таныг анхааралтай сонсдоггүй

Хэрвээ та найз залуутайгаа сэтгэлээ онгойтол ярилцаж үзээгүй, чаддаггүй, эсвэл тэр таныг сэтгэлээсээ юм ярих үед тогтож сонсдоггүй бол шуудхан хэлье! Та хоёр бүтэхгүй нь.

5. Доромж утгатай зүйлс олон хэлдэг

Жишээ татъя л даа. Тэр таны эмзэг сэдэв болсон арьсны асуудал, гэр бүлийн маргаан эсвэл нууц зүйлсээр үргэлж тоглоом тохуу хийж, доромжилсон шинжтэй зүйлсийг зугаа болгож ярьдаг, таныг шоолдог. Хамгийн гол нь үүнийгээ хөгжилтэй зан гэж хаацайлан, саркастик байдал гэж андуурдаг бол та хоёрын харилцаа бодсоноос ч дор юм. Эмэгтэй хүнийг хүндлэх зан чанар хамгийн дотно нэгэнд л байдаг юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!