Таны арьсыг богино хугацаанд толигор, зөөлөн болгох гайхалтай жорууд

Бид та бүхэндээ үргэлж л гэрийн нөхцөлд, хялбар аргаар арьсаа цэвэрлэх, эмчлэх гэхчлэн аргуудыг хүргэдэг заншилтай. Энэ удаад та бүхэндээ арьс чангалах, үрчлээс тэнийлгэх болон нүүрэн дээрх илүүдэл үсийг арилгах хоёр аргыг хуваалцаж байна.

Үрчлээсний эсрэг тос

Найрлага:

  • Вазелин – 2 халбага
  • Оливын тос – 1 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 амны халбага
  • Авокадо – 1 ширхэг

Вазелинаа аяганд хийж, богино долгионы зууханд байрлуулж, бага зэрэг халаана. Үүн дээрээ зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Үлдсэн орцуудаа нэмж хутгаж нэгтгэнэ. Хамгийн сүүлд өндөгний шараа хийгээрэй.

Хэрэглэх арга:

  • Бэлтгэсэн тосоо эхлээд 5 минут орчим амраана.
  • Нүүрээ угааж цэвэрлээд, тосоо түрхэнэ.
  • Тосоороо нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийгээрэй.
  • Ингээд 30 минут байлгасны дараа нүүрээ хөвөнгөөр арчиж, эсвэл эрдэст усаар угааж цэвэрлэнэ.

Нүүрний илүүдэл үс авах

Найрлага:

  • Гурил – 2 амны халбага
  • Нунтаг турмерик – 1/4 амны халбага
  • Сүү – 3-4 халбага
  • Нимбэгний шүүс – 1 амны халбага
  • Кокосын тос – 1 амны халбага

Бүх орцоо хольж бэлтгээд, өтгөн зуурмаг болгоно.

Хэрэглэх арга:

  • Нүд болон хөмсгөндөө хүргэхгүйгээр зуурмагаа нүүрэндээ тарааж түрхэнэ.
  • 10 минут байлгаж маскаа хатаагаарай.
  • Дараа нь хуруугаараа үрж, хатсан маскаа арилгана.
  • Дууссаны дараа нүүрээ бүлээн усаар угааж, зөөлөн арчина.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!