Жорлонгийн суултуураас ч бохир байдаг 8 зүйл

Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Таны гарт өдөр болгон байдаг хэрнээ та хэзээ ч эдгээрийг барьсны дараа гараа угаадаггүй, эсвэл эдгээр эд зүйлсийг огтхон ч ариутгадаггүй, тэгээд тэр гараараа хүүхдээ тэвэрч, хоолоо иддэг гэсэн үг. Ийм энгийн зүй тогтлоос болоод ханиад томуу, халдварт нян дамжиж, вирус тархах нөхцөл бүрддэг. Тиймээс эдгээр зүйлсээ байнга ариутгаж хэвшээрэй.

1. Гар утас

Гар ариутгагч, спирттэй хөвөн, эсвэл шил арчигчийг даавуунд бага зэрэг шингээгээд л ар өвөргүй арчихад хангалттай.

2. Компьютерийн гар болон зурагтын удирдлага

Болж өгвөл эдгээрт хүрсний дараа дандаа гараа угаах, эсвэл ядаж л нүүр амандаа хүрэхгүй байх, эдгээрт хүрсний дараагаар гараа заавал угааж эсвэл ариутгаж байж хоол идэх хэрэгтэй.

3. Хаалганы бариулнууд

Ялангуяа ариун цэврийн өрөөний бариулнууд бол маш олон удаа гарт баригддаг. Тиймээс болж өгвөл ханцуйгаараа хүрч байх, гараа угааж хэвших хэрэгтэй.

4. Гамбанз

Энд зөндөө олон угаагаагүй жимс ногоонууд тавигдаж, түүхий махны шүүс дусаж байдаг. гамбанз болгоноо угааж, арчиж хатааж тавьж байх хэрэгтэй.

5. Аяга таваг угаагч порлон

Энэ зүйл байнга нойтон байдаг тул бактери үржүүлэх чадвар нь хуурай зүйлээс хэд дахин хурдан бас их гэсэн үг. Хамгийн ихдээ 3 долоо хоног хэрэглээд солихыг зөвлөе.

6. Хүнсний даавуун тор

Хүнсний даавуун тороо хэрэглэх бүртээ, хамгийн дээд талдаа 2 удаа хэрэглээд угааж хэвшээрэй.

7. Нохойны тоглоом

8. Цүнх, түрийвч

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!