Таны үргэлж ядраад байгаагийн шалтгаан

Яаж ч унтаж амарсан ядраад, яахаа мэдэхээ больчихоод байна уу? Гэхдээ зүгээр байгаа хүн байнгын ядаргаанд орчихсон, эрч хүчгүй, сул дорой байна гэдэг боломжгүй. Хэрэв танд яг энэ асуудал тулгараад байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ байнгын ядраад байгаагийн шалтгаануудыг хүргэж байна.

Буруу хооллолт

Refined carbohydrates буюу цэвэршүүлсэн нүүрс ус нь эрч хүчний эх үүсвэр болдог. Гэхдээ сайн талаараа биш гэдэг нь харамсалтай. Өглөөний цайндаа жигнэмэг, паста, пицца зэрэг хоол хүнсийг идэхэд үүнд агуулагдах цэвэршүүлсэн нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, эрч хүчийг илүү ихээр мэдрүүлнэ. Гэхдээ энэ нь богино хугацаанд үйлчилж, төд удалгүй та ихээр ядарч байгаагаа мэдэрч эхэлнэ.

Тиймээс юу идэж байгаадаа анхаарч, эслэгээр баялаг хоол хүнс, ногоог түлхүү хэрэглэж байгаарай.

Хангалттай идэвхитэй байдаггүй

Ажлаасаа ядарч орж ирээд шууд л хэвтэж, маргаашдаа эрч хүчээ хадгална гээд хөдөлдөггүй юу? Тэгвэл энэ нь танд эсрэгээр нөлөө үзүүлнэ. Эрч хүчтэй байхын тулд идэвхитэй хөдлөх хэрэгтэй. Хөдөлгөөн таны эрч хүчийг булааж авах биш, эсрэгээрээ биеийг сэргээх болно. Долоо хоногт хоёроос доошгүй удаа дасгал хийх хэрэгтэй. 2008 оны судалгаагаар долоо хоногт 3 удаа 20 минут л дасгал хийхэд насанд хүрэгчдийн энергийн түвшин өндөр, ядаргааны түвшин бага байгааг харуулсан.

Хангалттай сайн унтахгүй байгаа

Өдөрт 7-9 цаг унтсан ч, өглөө нь ядарч сэрсээр байна уу? Тэгвэл унтах цагт биш чанарт асуудал байгааг ойлгоорой. Орой бүр нэг цагт унтаж, өглөө бүр нэг цагт сэрж байгаарай. Энэ нь таныг өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтаж, өдрийн турш бүтээмжтэй байхад тусална.

Мөн орондоо орсон үедээ утас ухахгүй, зурагт үзэхгүй байх хэрэгтэй. Энэ нь таны нойрны чанарыг сайжруулах юм.

Хангалттай хэмжээний ус уудаггүй

Ус таны биед хэчнээн чухал болохыг мэдэх үү? Өдөрт шаардлагатай хэмжээний ус уухгүй бол бие эрч хүчээ алдаж, ядарч эхэлдэг. Тиймээс хамгийн энгийн зүйл болох усыг тогтмол сайн ууж байгаарай.

Хэт их стресс

Стресс ихтэй байгаа тохиолдолд цаанаасаа л бие хүндэрч, ядарч сульдаад хөдлөхөд ч хэцүү болдог. Үүнээс сэргийлэхийн тулд бясалгал хийж, бодол санаагаа ариусгаж байгаарай.

Танд илүү их витамин хэрэгтэй

Таны хооллолтод төмөр, Д аминдэм, В12 витамин дутагдсан тохиолдолд ядаргаанд орох нь бий. Төмрийн агууламж өндөртэй зарим хүнсний бүтээгдэхүүн болох бууцай, брокколи, мах, цацагт хяруул зэргийг түлхүү идэж хэрэглээрэй. В12 нь сүү, өндөг, хулд, үхрийн маханд агуулагдахаас гадна та үүнийг нэмэлт витаминаар  авч болно. Д аминдэмийг илүү ихээр авахын тулд мөөг, тослог загас, далайн хоол идээрэй. Түүнчлэн, наранд илүү их цаг өнгөрөөхийг хичээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!