Жонни Депп эхнэрээсээ болж жүжигчний карьераа үүрд алдлаа

Саяхан жүжигчин Жонни Депп 2022 онд нээлтээ хийх “Fantastic Beasts 3” кинонд тоглох эрхээ алдаж, үүнтэй хамт жүжигчнийхээ карьерийг албан бусаар дуусгавар болгов. Энэ харамсалтай явдал Депп түүний эхнэр Амбер Херд нарын ээдрээтэй харилцаатай нягт холбоотой.

2018 оноос хойш Жонни Деппийг эхнэрээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг хэмээх шуугиан гарахад Депп өөрөө үүнийг эрс няцаасаар байсан боловч харамсалтай нь өнгөрөгч даваа гарагт шүүхэд очсон түүний хэрэг үнэн гэдэг нь нотолгоогоор батлагдсан байна. Үүнээс үүдэн “Warner Bros” кино компани “Fantastic Beasts 3” кинонд түүнийг дүрийг өөр жүжигчнээр орлуулахаар шийдэж, Деппийг хасчээ.

Жонни Деппийн хувийн амьдралыг сөхөн үзвэл жүжигчин Вайнона Райдертай 1989-1993 онд, загвар өмсөгч Кэйт Мосстой 1994-1998 онд, жүжигчин Ванисса Парадистай 1998-2012 онуудад тус тус хамтран амьдарч, харин жүжигчин Амбер Хердтэй 2009 онд анх “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2011 онд болзож эхэлсэн байна.

Сонирхолтой нь жүжигчин Амбер Херд мөн 2008-2012 оны хооронд гэрэл зурагчин, зураач Тасяа ван Ри-тэй 4 жил болзож, үл ойлголцлоос болж Тасяагийн биед санаатайгаар гэмтэл учруулсан хэргээр баривчлагдаж байжээ.

Ингээд 2014 оноос Депп, Амбер нарын хамтдаа явж буй зургууд цацагдаж, арга хэмжээнүүд дээр Амбер Хердийн сүйн бөгж олны нүдийг татах болов. Жилийн дараа гэхэд л тэд хуримаа Лос Анжелес дахь гэртээ цомхон хүрээнд хийсэн билээ.

Удалгүй, 2016 оны 5-р сард Амбер Херд, Жонни Деппээс салах өргөдлөө өгч, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ түүний биед гэмтэл учруулж, хүчирхийлэл үйлддэг байсан хэмээн мэдэгдэж, “Гар утсаа надруу шидсэн” хэмээн шалбарсан нүүртэй зургаа олон нийтэд ил болгож байсан. Гэвч цагдаа нар энэхүү хэргийг шалгаж үзээд ямар ч нотлох баримтгүй хэмээн үзжээ. Депп ч энэ хэргийг эрс үгүйсгэн, өөрийн талд байдлыг ашигтайгаар урвуулах гэж байна хэмээн мэдэгдсэн юм.

Амбер Херд энэ хэргээр Жонни Деппээс сарын 50,000 ам.доллар нэхэмжилсэн ч эцэстээ 7 саяын тэтгэмж салган, үүнийгээ бүгдийг нь хандивын үйлсэд зарцуулсан ажээ.

Жил гаруй дамнасан тэдний хэрэг 2017 онд эцэслэн шийдвэрлэгдэж, Амбер Херд шүүхээс нэхэмжилсэн тэтгэмжээ, нохойнуудын хамт өөрийн талд үлдээсэн бол Жонни Депп өөрийн нэр дээрх бүх хөрөнгө, Бахамын нутаг дэвсгэр дээрх хувийн арал, тансаг автомашин, мотоциклийн цуглуулгатайгаа үлдсэн юм.

Гэвч зарим эх сурвалжууд болон Деппийн шүтэн бишрэгчид “Жонни Депп хэзээ ч хүчирхийлэгч байгаагүй, харин Амбер Херд бол сэтгэцийн асуудалтай, хамт байхад тэвчишгүй ааштай гэдэг нь илт байдаг” гэжээ. Удалгүй тэдний утсаар ярьсан бичлэг олон нийтэд ил болж, Амбер түүнийг нүүр лүү нь цохьсон нь илэрчээ. Мөн Амберийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, жүжигчин Жэймс Франко болон Элон Маск нартай нэр холбогдож байсан удаатайг ч хэлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!