Бүтэн тахиаг хамгийн амттай байдлаар шарах арга

Бүтэн тахиаг хамгийн амттай байдлаар шарах арга

Амралтын өдөр гэлтгүй та баярын өдрүүдээр ч ширээгээ амттай шарсан тахиагаар чимж болно. Бид ихэвчлэн тахианы гуя, мөч зэргийг шарж эсвэл шөл хийж уудаг шүү дээ. Тэгвэл одоо тахиаг бүтнээр нь шарж сураарай. Сайн гэрийн эзэгтэй бүрийн эзэмшсэн байх чадваруудын нэг бол яахын аргагүй тахиаг бүтнээр нь шарах юм шүү. Гэхдээ зүгээр нэг шарах биш хамгийн амттайгаар шарах нь чухал. Ингээд хамтдаа тахиаг бүтнээр шарах аргатай танилцъя.

Орц:

  • Тахиа – 1 ширхэг
  • Давс – 2 цайны халбага
  • Нунтаг хар перец – 1 цайны халбага
  • Нимбэг – 1 ширхэг
  • Сармис – 8 хумс
  • Төмс – 500 гр
  • Рөүзмарин
  • Цөцгийн тос – 5 цайны халбага

Хийх арга:

  • Шарах шүүгээг 200 С орчим халаана.
  • Бүтэн тахианы дотор эрхтэн болон хүзүүг авна. Тахианы дотор эрхтэнг өөр хоолонд хэрэглэж болно.
  • Тахиагаа 1 цайны халбага давс, 1/4 цайны халбага перецеер бүрж амтална.
  • Сармисыг жижиг хэрчиж бэлдэнэ.
  • Нимбэг, сармис, роземэриг тахианы дотор талд хийнэ.
  • Тахиагаа шарах шүүгээнд хийх зориулалтын сав эсвэл хавтгай листэн дээр тавьна.
  • Төмсөө хальсалж угаагаад тахианы хажууд тавина.
  • Ингээд төмс, тахиагаа үлдсэн амтлагч болох давс, хар перецээр бүрнэ.
  • Дараа нь хайлуулсан цөцгийн тосоор тахиа болон төмсөө бүрнэ.

Ингээд 1 цаг 30 минут орчим шарна. Илүүдэл хайлсан тосыг авна. Бага зэрэг хөргөөд таваглан тавьж, бусад амтлагчаар чимэглэнэ. Тахиаг хэсэглэхдээ 8 хувааж хэрэглэнэ.

Нэмэлт: Дотор эрхтэн болон хүзүүг ус нэмж, давс, перец, сонгино, лууван зэрэг амтлагч нэмж шөл эсвэл зутан шөл хийж болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!