Химийн бодис ашиглалгүйгээр гэрээ цэвэрлэх гайхалтай аргууд

Ихэнх ахуйн хэрэглээний бодис, угаалгын шингэнүүд төрөл бүрийн химийн бодис агуулдаг. Мэдээж энэ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндэд муу үр дагавар учруулах аюултай. Тэгвэл одооноос угаалгын бодист мөнгө үрэхгүйгээр байгалийн аргууд ашиглаж, гэрээ цэвэрлэж байгаарай.

Угаалгын өрөөний зэвний толбыг арилгах

Цагаан цуу болон хүнсний содыг хольж зуурна. Үүнийгээ зэвэрсэн хэсэгт түрхэж, 5 минут байлгасны дараа усаар зайлж, даавуугаар арчина.

Цонхон дээрх толбыг арилгах

1:10 харьцаатай аммиак, ус хольж бэлтгэнэ. Үүнийгээ цонх руугаа цацаж, даавуугаар арчиж цэвэрлэнэ. Ганц арчихад л цонхон дээрх бүх толбо хормын төдийд алга болох юм.

Шал гялалзуулах арга

Модон шалыг ус болон цагааг цуугаар арчиж, гялалзуулах боломжтой. 1 литр усанд ¼ аяга цагаан цуу хийж хольно. Үүгээрээ шалаа угаах хэрэгтэй.

Угаалгын машин цэвэрлэх

Угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байх нь чухал. Харин цэвэрлэхийн тулд 80 гр нимбэгний хүчил хийж, халуун усаар угаах горимд шилжүүлэн ажлуулаарай.

Махны модоо хэрхэн цэвэрлэх вэ?

 

Махны модоо таллаж зүссэн нимбэгээр сайтар зүлгээрэй. Дараа нь далайн давс цацаж орхино. 5-10 минутын дараа үлдсэн тал нимбэгээр ахин үрнэ. Одоо усаар зайлж цэвэрлэхэд хангалттай.

Хивсээ цэвэрлэх

Хивсэн дээрх бохирдлыг сайн авахын тулд хивсэн дээрээ хүнсний сода болон цардуул цацна. 15 минутын дараа вакум соруулаар соруулж аваарай. 

Таагүй үнэр арилгах

Хөргөгчний таагүй үнэрээс салахын тулд ижил хэмжээтэй нимбэгний шүүс болон усыг хольж бэлтгэн, үүгээрээ хөргөгчөө угаа. Мөн үүн дээрээ хүнсний сода нэмж хэрэглэж болох юм.

Шүршүүрийн пялтаг цэвэрлэх

Хүнсний сода болон нимбэгийг хольж хэрэглэн, угаалгын өрөөний хананы пялтаг цэвэрлэж болно. Шүдний сойзыг хүнсний соданд дүрж, үүгээрээ пялтагаа үрж цэвэрлэнэ. Дараа нь нимбэгээр сайтар үрээд, 15 минутын дараа усаар зайлж угаана.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!