Хүн бүрт таалагдах хүрэн манжингийн салатны жор

Хүрэнманжин нь хүний биед олон байдлаар ашиг тусаа үзүүлдэг. Харин бид үүнийг хангалттай идэж, амин дэмийг нь биедээ хуримтлуулж чаддаг уу гэвэл үгүй. Тиймээс өнөөдөр та бүхэндээ хүрэн манжингийн амтат салат бэлтгэх жорыг хүргэж байна.

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Бяслаг – 150 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Майонез – 2-3 халбага
  • Давс – амталгаагаар

Эхлээд хүрэн манжингаа бүхлээр нь чанаж болгоно. Үүнийгээ үрэгчээр үрж бэлтгэх бөгөөд чанасан өндөг, бяслагаа мөн үрээрэй.

Ингээд орцуудаа нэгтгээд, майонезоо хийж, давсаар амтлан базна.

Ингээд ердөө хормын дотор амттайхан хүрэн манжингийн салат бэлэн болох юм. Та үүнийг төрөл бүрийн хоолтой хамт идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!