Хатан хааны гэр бүлийнхний идэх нь бүү хэл, амандаа ойртуулдаггүй хоолнууд

Хатан хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг амаргүй. Тэд бол улсынхаа үнэт эрдэнэ төдийгүй ард иргэдийнхээ өмнө хүлээх асар том хариуцлага гэж байх тул өөрийнхөөрөө амьдарна, дур зоргоороо байна гэдэг боломжгүй зүйл. Бие нь, эрүүл мэнд ч зөвхөн тэднийх биш тул, идэх хоолыг хүртэл цаанаас гаргасан дүрэм журмын дагуу зохицуулна. Иймд та бүхэндээ хатан хааны гэр бүлийн гишүүдийн идэж болохгүй хоол хүнсийг танилцуулж байна.

Сармис

Энэ нь сармисны хурц үнэрээс болдог. Олон хүн хамарсан үдэшлэг, оройн зоог, арга хэмжээний үеэр сармисны орцтой хоолоор үйлчилж болохгүй гэх хатуу дүрэм үйлчилдэг.

Далайн хоол (дун, хясаа)

Хоолны хорлогод орох, хоолонд хордох магадлал өндөр тул далайн хоолноос татгалздаг байна. Хатан хааны гэр бүлийн гишүүдийн цаг минут алтнаас үнэтэй тул тэдэнд эрүүл мэндийн асуудал, таагүй байдлаас болж хувиараа цуцлах боломж байхгүй. Тиймээс гарч болзошгүй аюулаас сэргийлж, тэд далайн хоол тэр дундаа дун, хясаа иддэггүй аж.

Паста

Нүүрс ус ихтэй хоол идэхийг хатуу хориглодог. Хатан хаан II Элизабет нүүрсус багатай хоолны дэглэм барьдаг тул тэр хэзээ ч гоймонтой хоол, паста зэргийг иддэггүй.

Түүхий эсвэл дутуу шарсан мах

Махыг бүрэн гүйцэт болголгүй идэх нь олон асуудал үүсгэж болно. Энэ нь төрөл бүрийн өвчлөл авах, хордлого орох эрсдэл өндөр учир хатан хааны гэр бүлийн гишүүд энэ төрлийн хоолыг идэхээс татгалздаг байна.

Төмс

Хатан хаан нүүрс ус багатай хоолны дэглэм баримталдаг гэдгийг дээр дурдсан. Тиймдээ ч тэрээр төмсний орцтой хоол, төмсийг амандаа ч ойртуулдаггүй.

Пицца

Хатан хаан II Элизабет амьдралдаа нэг ч удаа пицца идэж байгаагүй гэвэл та итгэх үү? Хатан хааны хоолыг 15 жилийн турш бэлтгэж өгсөн тогооч энэ тухай мэдээллэсэн байна. Хатан хааны гэр бүлийнхэн түргэн хоол идэх нь хориотой.

Цагаан өндөг

Уламжлалт Англи өглөөний цайг хоёр ширхэг чанасан өндөггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Ордонд хатан хааны гэр бүлийнхэн илүү амттай гэж үздэг тул үргэлж бор өндөг иддэг байна. Тэдний идэх өндгийг яг 4 минут чанаж гаргана.

Будаа

Будаа нь гоймон, төмснөөс илүү өндөр нүүрсустөрөгчийн агууламжтай тул Эрхэм дээдсийн хоолны цэс, хоолны дэглэмд багтдаггүй. Хатан хааны эрүүл мэнд юу юунаас илүү чухал тул эрүүл хооллолтыг эрхэмлэдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!