90-ээд он эргээд ирсэн мэт санагдуулах оддын хувцаслалт
Хилэн даашинз, неон өнгийн хувцас, тамирын хослол гээд л 90-ээд оны загварын чиг хандлагыг харуулах хувцаснууд эргээд трэнд болжээ. Үүнийг оддын хувцаслалтаас тодорхой харж болно. Хамтдаа тэдний шинэлэг хийгээд загварлаг хувцаслалтыг сонирхоцгооё.
Кендалл Женнер: өндөр өсгийт, нилон оймстой хослуулсан биеийн тамирын хувцас
Хэйли Болдуин: Бариу савхин өмд, шоотой цамц
Дуа Липа: үс засалт, даашинз, өндөр платформ гутал гээд л тэр чигтээ 90-ээд оноор аялуулна
Эва Грийн: мөр өргөгч бүхий хилэн даашинз
Оливия Палермо: өргөн судалтай өмд, том хэмжээтэй хүрэм
Женнифер Лопес: неон ягаан өнгө
Кендалл Женнер: үзүүрийг зангидсан цамц, өндөр суудалтай жинсэн өмд, өргөн ээмэг
Белла Хадид: урт оймс, зузаан ултай гутал
Жижи Хадид: унадаг дугуйны шорт, нэвсгэр хүрэм
Рози Хантингтон-Уайтли: шаргал товчтой өргөн өмд, мөр нь томдсон нэвсгэр хүрэм
Кайли Женнер: неон шар өнгийн спорт хослол
Жижи Хадид: нэг өнгөөр дагнасан хослол
Эмили Ратайковски: мөртэй нэвсгэр хүрэм, жинсэн өмд, арьсан гутал
Эмили Ратайковски: жинсэн хослол, урт түрийтэй арьсан гутал
Приянка Чопра: өндөр суудалтай жинсэн өмд, том цагираг ээмэг, ноосон богино цамц