Салонд очих мөнгөө хэмнэж, гэртээ өөрийгөө тордож, гоо сайхнаа тодотгох аргууд

Судалгаанаас үзэхэд бүсгүйчүүд гоо сайхны салонд ихэнх мөнгөө зарцуулдаг. Хэрэгтэй хэрэггүй, арьсанд ашигтай эсэх нь үл мэдэгдэх үйлчилгээ хийлгэж, олсон орлогынхоо ихэнх хэсгийг гоо сайхны салонд өгдөг байна. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ салоны үйлчилгээг гэртээ авч болох аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Гэрийн нөхцөлд хийсэн нүдний наалт

Нүдний наалт нь зовхийг чийгшүүлж, тэжээл өгч, үрчлээс үүсэх, унжих, хар хүрээ тогтох зэргээс сэргийлдэг. Нэг ёсондоо энэ нь эмэгтэйчүүдийн эрхэм нөхөр. Тэгвэл үүнийг хэрхэн гэртээ бэлтгэж хэрэглэх вэ?

Хальсалсан өргөст хэмхний талыг хэрчиж аваад, блендэрт хийж эргүүлнэ. Үүнийгээ тал аяга ногоон цайтай холиорой. Нүүрний дугуй хөвөнг голоор нь хувааж бэлтгэнэ. Хөвөнгөө зуурмагтаа хийж хэдэн минут байлгаад, уутанд хийж хөргөгчинд байлгах хэрэгтэй. Ингэж хөргөсний дараа чийглэж бэлтгэсэн хөвөнгөө нүдэн дороо тавьж, 20 минут байлгаарай. Үлдсэн хөвөнгүүдээ ууттай нь буцааж хөргөгчиндөө хийж хадгална.

Кофетой нүдний наалт: 

Шинэхэн чанаж бэлтгэсэн хар кофеноос 1/4 аягыг авч тавьна. Үүндээ тал халбага желатин хийж, зөөлөн гал дээр халаагаад, хутгаарай. Ингээд бага зэрэг буцалгасны дараа гал дээрээс авч, тэгш гадаргуутай зүйл дээр асгаж хөргөнө.

Хэвэнд орж царцсан наалтаа тэнцүү хэсгүүдэд хувааж, нүдэн дороо тавиарай.

Чийгтэй пролон крем хэмнэнэ

Та пролон ашиглаж, крем түрэхээс өмнө пролоноо чийглэж байгаарай. Ингэснээр та кремээ хэмнэхээс гадна нүүрэндээ жигд тараан түрхэж чадна. Чийглэсэн пролон нь өөртөө кремийг шингээж авахгүй бөгөөд танд мэдэгдэхүйц хэмнэлтийг авчирна.

Пролоныг цэвэрлэхдээ аяга таваг угаагч шингэн болон оливын тосыг хольж, усанд хийж хутгана. Үүндээ пролоноо хийж, хэсэг байлгаад базаж авахад хангалттай. Мэдээж дараа нь цэвэр усаар зайлна.

 

 

Үс арчилгааг орхигдуулж болохгүй

Үс тань өдөр бүр тослогтож, угаахаас өөр аргагүй болж байна уу? Өдөр бүр угааж байгаа тул тогтмол үсний тос, ангижруулагч, маск хэрэглэж байж, хэт хуурайшихаас сэргийлнэ. Тэгвэл таны үс тэгтлээ их тослогтож бохирдож байгаа нь самтай холбоотой байж болох юм. Самыг тогтмол угааж цэвэрлээгүйгээс болж, төрөл бүрийн бактер, тоос шигдэж, үүгээр үсээ самнахад өнөөх бохирдол үс рүү шууд дамжина. Үүний үр дүнд үс амархан тослогтож угаахаас өөр аргагүй байдалд хүргэнэ.

Тэгвэл таны гарц бол самаа долоо хоног бүр угааж байх юм. Цэвэрхэн самаар үсээ самнаж эхэлснээр, таны үс тослогтох багасч, үсээ ядаж л хоёр хоноод нэг угааж эхэлнэ. Харин ингэснээр та хэр их хэмжээний шампунь, үсний тос, ангижруулагч хэмнэж чадна гээч.

Мөн үсээ эрүүл байлгахын тулд төрөл бүрийн маск, тос хэрэглэхээс илүүтэй зөв хэвшлийг өөртөө бий болго. Орой унтахдаа үсээ сулхан сүлжиж байгаарай. Энэ нь өглөө таны арзгар, ширэлдсэн үстэй сэрэхээс сэргийлэх төдийгүй үс уналтыг бууруулна. Мөн нойтон үстэй орондоо орж хэзээ ч болохгүй бөгөөд энэ нь үсийг гэмтээх томоохон хүчин зүйл болдог.

Шампуний оронд сода

Үсээ угааж амжихгүй гарах болсон үед бүсгүйчүүд маань хуурай шампунь ашиглаж, үснийхээ тослогийг дардаг. Тэгвэл өндөр үнэтэй хуурай шампунийг энгийн хүнсний сода орлож чадна.

Хүнсний сода нь хуурай шампунь шиг илүүдэл тосыг арилгаж, үнэрийг шингээж авах чадвартай.

Та хэрэглэхээ больсон шилэн саванд хүнсний сода хийж, тагийг нь жижиг цоолж бэлтгээрэй. Үүнээсээ гаран дээрээ асгаж аваад, хуйхандаа тарааж хэрэглэнэ.

Өөрөө хийж болох сүрчиг

Сүрчигээ цүнхэндээ авч явахад хэтэрхий овортой байна уу? Тийм бол та бүхэндээ сонирхолтой арга зааж өгье. Та хөвөнтэй мод авч, үүндээ сүрчигээ цацаарай. Одоо гадуур нь хүнсний скочоор ороогоод, цүнхэндээ хийчих. Дараа нь та хаана ч явсан жижигхэн хөвөнтэй модоо гаргаж ирээд сүрчигээ өөртөө түрхэж, тансаг үнэр ханхлуулж явах боломжтой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!