Энгийн хүмүүстэй ижил ажил эрхэлж, мөнгө олдог хааны удмынхан

Хааны гэр бүлд төрж өссөн хүмүүс гэхээр хамгийн түрүүнд чинээлэг амьдрал, асар их хөрөнгө мөнгө, өндөр ёс зүй нүдний өмнө үзэгддэг. Хэн ч тэднийг бусадтай адил энгийн ажил хийнэ гэж төсөөлдөггүй. Гэтэл бодит амьдрал дээр өдөр бүр ажилдаа яваад хүмүүст үйлчилдэг хааны удмын хүмүүс байх аж. Хамтдаа тэдэнтэй танилцъя.

Шведийн гүнж София эмнэлэгт ажилладаг

Гүнж Софиягийн зан чанарыг хүмүүс магтан сайшаадаг. Тэрээр нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж, бизнес хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн. Гэхдээ үүнээс гадна тэрээр йогийн гэрчилгээтэй багш бөгөөд Нью Йоркт йогийн багшаар ажиллаж байжээ. Тун удалгүй София “эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн их ачааллыг хөнгөвчлөх” сайн дурын ажилтны хувиар өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн аж.

Тэрээр Стокгольмын эмнэлэгийн 3 хоногийн түргэвчилсэн онлайн сургалтанд сууж, заавар зөвлөгөө авсан байна. Гүнж эмнэлгийн гал тогоонд ээлжээр ажиллах, багаж хэрэгслийг цэвэрлэж, ариутгах зэргээр дэмжиж ажилладаг.

Монакогийн гүнж Шарлен нь мэргэжлийн сэлэгч

Гүнж Шарлен Родезид төрсөн бөгөөд усан сэлэлтийн гараагаа 1996 онд Өмнөд Африкийн аварга шалгаруулах тэмцээнээр эхлүүлжээ. Тэрээр 2000 онд Сиднейн Олимпод Өмнөд Африкийг төлөөлөн оролцож байсан бөгөөд 7 жилийн дараа мөрөндөө бэртэл авсны улмаас усан спортоос зодог тайлсан байна.

Гэсэн ч гүнж спортыг гэх тэр их хайраа зогсоогоогүй ба параолимпийн тамирчидтай уулзалт хийж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах төвүүдэд зочилж, дэмжлэг үзүүлдэг.

Ханноверийн гүнж Шарлотт бол гайхалтай зохиолч

Шарлотт Касирагхи бол зүгээр ч нэг үзэсгэлэнтэй эмэгтэй биш бөгөөд нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээдэг ухаалаг нэгэн. Гүнж зохиолч болон сэтгүүлийн редактороор ажилладаг. 2009 онд тэрээр “Above” сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байжээ.

Мөн 2009 онд Шарлотт загварын салбар дэлхийн байгаль орчинд хэрхэн хортой нөлөө үзүүлдгийг харуулсан Ever Manifesto-ийнхаа 3000 хувийг хэвлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаж, багагүй шуугиан тарьсан. Хүн бүр түүний хүчирхэг байдал, ухаалаг үгс төдийгүй үйл хөдлөлийг хүндэтгэдэг.

Данийн гүнж Мэри багш мэргэжилтэй

Түүний аав нь академик математикийн профессор байсан бөгөөд гүнж аавынхаа гүйлгээ ухааныг өвлөж авсан хэмээдэг. Нягтлан, санхүү чиглэлээр мэргэшсэн гүнж 1998 онд, ээжийгээ нас барснаас 6 сарын дараа дансны менежерийн албан тушаалаасаа огцорч, Америк, Европ руу аялж, 2002 оноос Парис дахь бизнесийн сургуульд англи хэл зааж эхэлжээ.

Дани руу буцаж нүүж ирснийхээ дараа тэрээр бизнес хөгжүүлэх, харилцаа холбоо, маркетингийн компанид төслийн зөвлөхөөр ажилд орсон байна.

Данийн хунтайж Николай загвар өмсөгчөөр ажилладаг

Данийн хунтайж Николай нь Данийн хааны гэр бүлийн гишүүн бөгөөд 21 настай. Николай юунд сонирхолтойгоо олж мэдэж, 2018 оноос загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Түүний анхны загварын тайз нь Лондонгийн загварын долоо хоног байсан бол, өдгөө тэрээр улам бүр алдаршиж, саяхан болсон Dior Homme 2020 шоуг нээсэн билээ.

Бельгийн хунтайж Йоахим нь тэнгисийн цэргийн офицер

10 жилийн өмнө Бельгийн хунтайж Иоахим сайн дурын арми бэлтгэх сургалтад хамрагдаж байсан бол, хожим нь Брюгге дэх тэнгисийн цэргийн сургуульд боловсрол эзэмшиж, Бельгийн тэнгисийн цэргийн офицер болсон аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!