2021 онд хүн бүрийн ярианы сэдэв болж, шуугиан тарьсан даашинзууд

Өнөөдөр та бүхэндээ 2021 онд хамгийн их шуугиан тарьсан даашинз болон тэдгээрийг өмсөж ирсэн, амилуулсан бүсгүйчүүдийг танилцуулж байна. Хамтдаа тэдний даашинз юугаараа өвөрмөц байсан талаар сонирхоцгооё.

Меган Маркл “Salute to Freedom” хандивын тоглолтын үеэр

Их Британиас АНУ руу нүүж ирснийхээ дараа Сассексийн гүнгийн авхай олон нийтийн арга хэмжээнд тэр бүр оролцоогүй. Тийм ч учраас хүмүүс түүнийг гоёж гангалан улаан хивсэн дээр гарч ирэхийг хүлээж байсан билээ. Хүмүүсийн хүлээлт дуусч, гүнгийн авхай Нью Йоркд болсон “Salute to Freedom” хандивын тоглолтонд ханхүү Харригийн хамтаар хүрэлцэн ирсэн. Улаан өнгийн урт даашинзаар гоёж, Диана гүнжийн зүүдэг байсан бугуйвчаар гангарсан Меган Маркл хүн бүрийн анхаарлыг татсан. Тэр даруй түүний даашинз, гоёл зэрэг нь олны ярианы сэдэв болж, хэдэн долоо хоногийн турш нийтлэлийн нүүр зургаар сонгогдсон билээ.

Ирина Шейк Парисын загварын долоо хоногт

2021 оны намар Парисын загварын долоо хоногийн хүрээнд Тьерри Муглерын Couturissime нэртэй кутюр бүтээлийн томоохон үзэсгэлэн нээгдэв. Энэхүү арга хэмжээнд зориулж дизайнер 1997 оны коллекцийн корсет загвар бүхий лусын дагины даашинз урлаж, Ирина Шейкд өмсгөж, олныг алмайруулсан билээ. Үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байсан учраас хэсэгтээ л шуугиан тарьсан.

Аделийн тайзан дээр үг хэлэх үедээ өмссөн даашинз

2021 он бол Аделийн эргэн ирэлтийн жил байсан билээ. Эргэж ирэхдээ илүү үзэсгэлэнтэй, илүү гоолиг болсон байсан нь ёстой л өнгөрсөн жилийн хамгийн том дуулиан байсан. Адель шинэ цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо хийж, олон шагнал хүртсэн. Тайзан дээр гарч шагналаа хүртэх үедээ өмссөн байсан түүний даашинз дуучин бүсгүйн үзэсгэлэн гоог улам бүр тодотгож өгсөн юм. Танд ч бас үнэхээр таалагдаж байгаа биз дээ?

Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн Карди Би

Загвар зохион бүтээгч Тьерри Муглер үзэсгэлэнгийн нээлт дээр толилуулсан өөр нэг чимэг даашинз. Өдөөр гоёсон, гялалзсан улаан даашинз Карди Бигийн галбир төрхийг улам бүр тансаг харагдуулж байв.

Алтан бөмбөг шагнал гардуулах ёслол дээр олныг алмайруулсан Зэндаяа

2021 онд Зендаяа улаан хивсний ёслол бүр дээр хамгийн дэгжин, үзэсгэлэнтэй харагдаж байсан. Түүний сайхан бие галбир өмссөн хувцсаа үнэхээр сайхан амилуулдаг бололтой. Тэр олон гоёмсог даашинз дундаас түүний Алтан бөмбөг шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн нуруу нь ил гардаг, алтан чимэглэлтэй хар даашинз хамгийн ихээр олны харцыг булаасан.

Каннын кино наадмын нээлт дээр ирсэн Белла Хадид

Супермодель Белла Хадид 2021 онд Каннын улаан хивсний ёслолд оролцохдоо өмнө нь загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн өмсөж байсан даашинзыг ахин өмсөж ирсэн билээ. 2002 онд Наоми Кэмпбелл тус даашинзыг өмсөж, улаан хивсэн дээр алхаж байсан бөгөөд тухайн үед Белла ердөө 5 настай байжээ.

Аня Тейлор-Жой Эммигийн шагнал гардуулах ёслол дээр

Залуу жүжигчин 2021 оны Эммигийн шагнал гардуулах ёслолын хамгийн тод гялалзах од байсан. Ёслолын арга хэмжээнд Аня нуруу гардаг торгон даашинз өмсөж, тод шар өнгийн урт нөмрөгөөр гоёсон байв. Тэр үнэхээр дээд зэрэглэлийн, тансаг харагдаж байсан билээ.

Шарон Стоун Мэтт Гала дээр

2021 онд Шэрон Стоун амьдралдаа анхны Met Gala-д оролцохоор шийдэж, шуугиан тарьсан. Нөмрөгтэй хар даашинз нь жүжигчний сүр жавхланг онцолж, олон хүнийг догдлуулсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!